solongonews
Өвлийн эхэнд амьдрал тэтгэх таван арга:
2014-12-01 09:41
Эрт амарч орой босох, идээ хүнсээ зөв тохируулах

 Агаар тэнгэр аажмаар хүйтэрч, өвлийн улирал хаалга тогшлоо. Улирлын өөрчлөлтөд тохируулан хоол хүнс, өмсөх зүүх, явж суухаа хэрхэн зохицуулах талаар доорх хэдэн энгийн зөвлөгөө хүргье.

1. Хоол хүнс: Идээ ундаагаа зөв зохицуулах

Намар өвлийн улирал солигдох цагаар юуны өмнө хоол хүнсээ зөв зохистой тохируулах нь чухал. Тослог хүнснээс татгалзсанаар ходоод, дотор эрхтний ачааллыг хөнгөлнө. Түүнчлэн витамин, амин дэм болон илчлэг сайтай хүнсийг түлхүү хэрэглэх. Жишээлбэл, хүнсний ногоо, жимс, буурцгийн болон төмсний төрөл зэрэг нь ядарч алжаах үед бодисын солилцоог сайжруулдаг. Кали агуулсан хүнс түлхүү хэрэглэх. Үүнд: ястай жимс, буурцгийн төрөл, далайн бүтээгдэхүүн зэрэг нь эсийн хөгжилд ашигтай нөлөө үзүүлнэ. Өвлийн улиралд цай, кофе, шоколад зэргийг хүнсэндээ хэрэглэвэл мөн амьсгалын замын эрхтэнд тустай байдаг байна. 

    2. Хувцаслалт: “Гаднаа зузаан”, “дотроо нимгэн” хувцас “давхарлах”

“Гаднаа зузаан” гэдэг нь гадуур хүрэм салхи халхлах ба хүйтнээс сэргийлдэг.  “Дотуураа нимгэн” гэдэг нь гадуур хүрэмний дотор өмсөх хувцас нимгэвтэр байвал агаарын солилцоо сайн нэвтрүүлдэг байна.  Энэ нь хөлстэй гадагш гарч салхинд цохиулах зэрэг эрсдлээс хамгаалдаг. Харин “Давхарлах” гэдэг нь гадуур хүрэмний дотор хэд хэдэн хувцас давхарлан өмсвөл дулаанд тустай. Халуун хүйтний байдалд зохицуулан ноосон цамц, дотуур цамц зэргийг давхарлан өмсөх хэрэгтэй.

Хөлнөөсөө дулаан байхад сайн анхаарч гутал оймсоо зөв сонгох хэрэгтэй. Гутал ердийн өмсөх хэмжээнээс үл ялиг том байхын зэрэгцээ хөвөн улавч дэвсвэл илүү зохимжтой. Бага зэрэг өндөр ултай гутал өмсвөл дулаанд нэмэртэй. Өвлийн улиралд өдөр бүр халуун усаар хөлөө угааж, хагас цаг явган явж заншвал эрүүл мэндэд тун сайн ач холбогдолтой.

    3. Өдөр тутамд: Эрт амарч орой босох, чийг бамаас сэргийлэх

Өвлийн улирал бол өвс мод шарлаж, түмэн амьтан ичээлсэн цаг үе. Улирлын өөрчлөлтөө дагаад биеийн эрүүл мэнддээ ч онцгойлон анхаарах хэрэгтэй. Ялангуяа ахмад настнуудын хувьд тэнхээ тамир багасдаг учраас эрт унтаж, орой босон эрч хүчээ хадгалах хэрэгтэй. Унтаж амрах цаг хугацаа богино эсвэл хэт урт байх нь хүний оюун ухааны чадварыг багасгаж, тэнхээ тамирыг сулруулан бодисын хэвийн солилцоонд нөлөөлдөг. Иймээс ялангуяа ахмад настай хүн ердийн цагаас 1-2 цаг эрт унтаж, 1-2 цаг орой босож байвал эрүүл мэндэд ач холбогдолтой.

Унтлагын өрөөнд чийглэг байдал чухал. Агаар хуурай байвал хамар, хоолойг хуурайшуулан хоолой өвдөх, халуун хүйтний хямрал үүсэх магадлалтай. Үүнээс сэргийлэхийн тулд өрөөний чийглэгийн хэмжээг 50-60 хувьтай байлгаж, түүнчлэн агаар чийгшүүлэгч хэрэглэх, нойтон хувцас өлгөх, үзмэрийн цэцэг тавих зэрэг аргаар зохицуулж болно.

Түүнчлэн унтлагын хувцас биеийг амраахад чухал үүрэгтэй. Хөл гар нь үргэлж  даардаг хүн зөөлөн материалтай оймстой унтах буюу амрахдаа зориулалтын халуун устай уутаар жин тавьж болно.  

Дасгал хийх:Биеийн идэвхтэй хөдөлгөөн

Өвлийн эхэн үе бол дасгал хөдөлгөөн хийхэд тохиромжтой цаг улирал юм. Долоо хоногт 1-2 удаа гадуур алхаж, идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Мэргэжилтний зөвлөж буйгаар өвлийн улирлын идэвхтэй хөдөлгөөн хийх, өдөрт 30-40 минут дасгал хөдөлгөөн хийвэл маш сайн гэдэг. Ахмад настнууд өвөл цагт ердийнхөөс илүү явган алхаж, өдрийн ид хүйтэн цагаар гадуур гаралгүй, гэртээ хурдан алхах буюу дороо зөлөөн гүйх зэргээр дасгал хийгээрэй.

Өвлийн улирлын хөдөлгөөн бол хүйтэн жихүүнийг давах идэвхтэй арга хэмжээ юм. Гэвч энэ цаг үед бодисын солилцоо удааширдаг болохыг анхаарах хэрэгтэй. Иймээс доорх хэдэн зүйлийн зөвлөгөөг хүргье:

 1. Бие халаалт сайтар хийж, хөлс гарсны дараа хувцсаа нимгэлэн, хөдөлгөөнөө өмнөхөөс бага багаар эрчимжүүлнэ.

 2. Хурц ширүүн хөдөлгөөн хийхгүй, хөлсөө гаргахгүй байх.

 3. Дасгал хийсний дараа хөлсөө арчиж, чийгтэй хувцсаа даруй сольж байх хэрэгтэй.

   Өвлийн улиралд хийх өглөөний дасгалыг эрт хийх нь сайн гэсэн үг биш. Харин зүрх судасны өвчтэй, өндөр настай хүмүүс нар мандсанаас хойш дасгал хийвэл тохиромжтой.  Учир нь энэ үед дулаан тааламжтай, салхи багатай, хүйтэн жихүүний хүний биед өгөх эрсдэл харьцангуй бага байдаг.  Үүнээс гадна ахмад настнууд даарахаас урьдчилан сэргийлж, зөөлөн дулаан хувцас өмсөх хэрэгтэй. 

Өвчнөөс урьдчилан сэргийлэх: Амьсгалын замын өвчнөөс хамгаалах

Халуун хүйтний харшил, хоолой хуурайшин өвдөх, ханиад хүрэх, бронхит өвчин……улирлын онцлогтой өөрчлөлтийн үед амьсгалын замын өвчний халдвар ихсэж даамжирдаг. Тэгвэл үүнээс урьдчилан сэргийлэхэд ажил амралтаа зөв зохицуулж, дасгал хөдөлгөөн сайтар хийхээс гадна доорх хэдэн зөвлөгөөг танд тус болох үүднээс хүргэж байна.

Өрөөний дулааны хэмжээг дээшлүүлэх. Өвлийн улиралд өрөөний агаарын бохирдол гадаахаас арав дахин илүү байдаг байна. Иймээс үргэлж үүд цонхоо нээж, агаар салхи нэвтрүүлэн өрөөнд хүчилтөрөгч болох илч гэрэл оруулж байх хэрэгтэй.  Энэ нь өвчний хор, нян бактер үржихээс сэргийлнэ. Мөн тогтмол хугацаанд өрөөний ариутгал хийж байх нь маш ач холбогдолтой.. Үүнээс гадна судалгаанаас үзэхэд унтлагын өрөөний чийгшилтийн хэмжээ 55 орчим хувь байхад амьсгалын замын өвчнийг анагаахад тустай байдаг байна. Өрөөнд нойтон хувцас өлгөх, газар дээр ус цацах зэргээр өрөөний чийгшилтийн хэмжээг дээшлүүлж болно.

  Ус уух, шим тэжээлд анхаарах. Ус ихээр уух нь хөлс ба биеийн хорыг гадагшлуулах, дулааны илчийг хурдан гаргаж, халуурахаас урьдчилан сэргийлдэг байна. Витамин С агуулсан жимс, бохирдолгүй хүнсний ногоо болон дулааны илч ихтэй, уураг сайтар агуулсан хүнсийг түлхүү хэрэглэснээр өвчний хор, бактер эсэргүүцэх дархлааг сайжруулна. Аль болох хурц тослог хүнснээс зайлсхийх. Энэ нь  дархлаажилтанд сайн нөлөөтэй. Мөн архи тамхинаас татгалзах нь хамгийн эрүүл мэндэд маш их ач холбогдолтой.  

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл