solongonews
Соёл, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа
2018-07-09 21:39
07-р сарын 08-ны өдөр Монгол Улсад болсон Хятад, Орос, Монголын аялал жуулчлалын сайд нарын хуралд оролцохоор ирсэн Соёл, Аялал жуулчлалын яамны төлөөлөгч Дү Жян БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ши Хайминтай уулзлаа.

Дү Жян хэлсэн үгэндээ, ойрын жилүүдэд аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа нь хөрш орнуудын хамтын ажиллагааны чухал салбарын нэг болсон бөгөөд Монгол Улс нь Хятадын хөрш орны хувьд “Бүс ба зам”-ын дагуух улс орны нэг байж, аялал жуулчлалын баялаг нөөцтэй байдаг. Үүнд Соёл, аялал жуулчлалын яам тус салбарт Монгол Улстай хамтын ажиллагааг хүндэтгэн үзэж байна. Тус удааны айлчлалаар Хятад, Орос, Монголын засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, аялал жуулчлалын хөгжлийн чиг хандлагын тухай хэлэлцэж, Хятад, Монгол, Хятад, Оросын нөхөрсөг харилцаанд идэвхтэй үр нөлөө үзүүлнэ гэжээ.

Шин Хаймин хэлсэн үгэндээ, энэ онд Монгол Улсын ерөнхий сайд Хятадад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд саяхан Монгол Улсын ерөнийлөгч ШХАБ-ын Чиндао дахь уулзалтад оролцож, хоёр улсын тэргүүн нар бүх салбаруудын хамтын ажиллагааны тухай нийтлэг ойлголтод хүрчээ. Аялал жуулчлалын хамтын ажиллагаа нь Хятад, Монгол хоёр улсын харилцааны нэгэн хэсэг болох бөгөөд хөгжлийн шинэ боломж тохиож байна. Бидний элчин сайдын яам болон Соёл, аялал жуулчлалын яам улам нягт холбоотой байж, Хятад, Монголын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг болон аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийг ахиулах болно гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : http://mn.china-embassy.org
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл