Эрээн хот нь Хятад, Монголын хамгийн том хуурай газрын боомт учир дэлхийн анхааралд орсон боомт болж байна.

Зуны улирал нь Хятад, Монголын аялагчид хамгийн дээд цэгтээ хүрдэг болохоор Хятад, Монгол хоёр орны жуулчдад илүү таатай үйлчилгээ үзүүлэх зорилгоор K23 / 24 олон улсын галт тэргийг аялуулсан байна.

Энэхүү галт тэрэг нь энэ онд нэмж ажиллуулсан Бээжин-Улаанбаатар чиглэлийн K23/24 олон улсын зорчигч тээврийн галт тэрэг болно. Тус галт тэрэг нь цагаан өнгөтэй аж. “Зорчиж байгаа монгол гэр” хэмээн нэрлэжээ.

Хөх тэнгэр хөхөмдөг үүлсийн бэлгэдэл болж, Хятад, Монголыг холбосон гүүр болж байна.

Монгол Улсын төмөр замын царигийн хэмжээ 1520 мм бол Хятад улсынх 1435 мм байдаг. Хоорондоо 85 мм-ийн зөрүүтэй учир Эрээн хотод царигаа сольж хил гардаг байна.

Нэмж ажиллуулсан K23/24 ээлжийн галт тэрэг нь долоо хоногт нэг удаа хилээр орж гардаг.

Олон улсын галт тэрэгний аюулгүйн байдлыг дахин хянаж шалгахын тулд тэдгээрийн чанарыг баталгаажуулахын тулд өмнөх засварын туршлагыг нэгтгэсэн болно.

Олон улсын галт тэрэгний аюулгүй байдлыг эрчимтэй хянахын тулд өмнөх засварын туршлагыг дүгнэж ажлын алхамд дараалалд төлөвлөлт хийжээ.
Шөнийн ээлжийн ажил нь орой 20:00 цагаас шөнийн 01:00 цаг хүртэл завгүй ажилладаг. Тэд хатуу хяналт шалгалт хийж, галт тэрэгний аюулгүй байдлыг баталгаажуулдаг.

Дугуй солих ажил хяналттай явагдаж дууссаны дараа аяллаа үргэлжлүүлдэг.
Одоогоор тэд олон улсын галт тэргийг 62 жилийн турш аюулгүй зорчуулж байна.
