“Буурал түүхийн хүлгийн магтаал” тоглолт жуулчдыг татаж байна
2019-08-09 16:27
“Буурал түүхийн хүлгийн магтаал” тоглолт жуулчдыг татаж байна.
Хөлөнбуйрын тал нутаг, Чингисийн онгон, Бүрээ элс, Рашаан цэцэрлэг, Тооройн ой зэрэг нь Өвөр Монголын аялал жуулчлалын нэрийн хуудас болов. Сүүлийн үед “Буурал түүхийн хүлгийн магтаал” нь дотно гаднын жуулчдыг татаж байгаа нь Өвөр Монголын аялал жуулчлалын шинэ чиг болов.
“Буурал түүхийн хүлгийн магтаал” нь үндэстний морин спорт, морины нуруун дээрх тоглолт, монгол үндэстний дуу, бүжгийг уялдуулсан болно. Тус тоглолт нь 2014 онд ӨМӨЗО-ы Шилийн хотод анхны тоглолтоо эхлүүлснээс хойш нийт 319 тоглолт хийж, давхардсан тоогоор дотоод гадаадын 330 мянган жуулчин үзэж сонирхсон байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
