solongonews
Монгол хүүхдүүд Цахар музейд зочлов
2018-12-21 10:39
Монгол хүүхдүүд Цахар музейд зочиллоо.

      Цэцэрлэгийн сурган хүмүүжил бол цэцэрлэг, гэр бүл, нийгмийн хамжилцаагаар дамжин хүүхэд хүмүүжихэд бүх талаар суурь болдог. 12-р сарын 19-ний өдөр Улаанцав хотын Монгол үндэстний хүүхдийн цэцэрлэгийн бага ангийн багш нар хүүхдүүддээ үндэстнийхээ ёс заншлыг мэдүүлж, үндэстнээрээ бахархан, үндэстнээ хайрлах сайн зан дадалтай болгон хүмүүжүүлэх зорилгоор хагас өдрийн нээлттэй ажиллага өрнүүлж Цахар музейгаар зочлон үзсэн байна.

Музейн ажилтнууд бяцхан найз нараа халуун дотноор угтан авч, өсвөрийн бяцхан монгол хүүхдүүддээ монгол уламжлалт өв соёл болох эрийн гурван наадам, монгол шатар, хувцас засал, монгол идээ, монгол гэр, морины эдлэл хэрэгсэл, монгол эмээлийн бүтцийн нэрийдлийг танилцуулж, хүүхдийн анхаарал, сонирхлыг татаж, хүүхдүүд өөр өөрийн үзэх дуртай зүйлээ сэтгэл тавин үзэцгээж байлаа. Үүнээс гадна, Цахар түүх, цахрын цэхэр ёсон, цахар хуримын ёслолын зан үйл, овоон тахилга, овоон соёлын тухай ойлгуулж, ардын урлаг, эсгий зураг, арьсан зураг, хуучин хотын эртний бууцыг үзүүлж, хүүхдүүдийн гэгээн саруул бодолд сонин гайхамшгийн анхны сэтгэгдэл үлдээж, эцэг эхчүүдтэй хамт нийгмийн үйл ажиллагаанд оролцох ажлаа амжилттай өрнүүлэв.

Тус удаагийн нийгмийн үйл ажиллагаанд оролцох ажил эцэг эхчүүд, хүүхдүүдэд нээлттэй сурган хүмүүжлийн ажил болж, олон мэдлэг туршлагыг явцын дунд таниж мэдэрч, хүүхдүүдийн мэдлэгийг өргөжүүлэн тэлэхэд нөлөө үзүүлэх юм.

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Улаанцав монгол сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл