solongonews
Хятадын хот суурингийн усны хэмнэлтийн нийт хэмжээ 45,3 тэрбум шоо метрт хүрэв
2021-05-13 16:33
Хятадын хот суурингийн усны хэмнэлтийн нийт хэмжээ 45,3 тэрбум шоо метрт хүрэв.

   Хятадын хот суурингийн ус хэмнэлтийн долоо хонгийн үйл ажиллагаа 05-р сарын 09-15-ны өдрүүдэд болж байна.
Хятадын хот суурингийн 2012-2020 он хүртэлх усны хэмнэлтийн нийт хэмжээ 45,3 тэрбум шоо метр хүрсэн ба 2020 онд хотуудад ашигласан дахин боловсруулсан усны хэмжээ 14.6 тэрбум шоо метрт хүрсэн нь хот суурингийн нийт усан хангамжийн 23.2 хувийг эзэлсэн байна гэж Хятадын Орон сууц ба хот хөдөөгийн бүтээн байгуулалтын яамнаас мэдэгдлээ.
   Мэдээллийн дагуу Хятадын хотуудын усны нийт хэрэглээ нь Хятадын нийт усны хэрэглээний 10 орчим хувийг эзэлдэг боловч Хятадын нийт хүн амын 60 хувийн усны хэрэгцээг хангаж, Хятадын ДНБ-ний хөгжлийн хэрэгцээний 70 гаруй хувийг хангадаг юм. Энэ нь хотын ус хэмнэлтийг сурталчлах талаар холбогдох талуудын авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээтэй холбоотой юм.
   Хятадын 130 ус хэмнэх жишээ үзүүлэх хот чухал үүрэг гүйцэтгэсэн. Хот суурингийн ус хэмнэлтийн нийт хэмжээний 58,8 хувийг эзэлсэн байна. Хот суурингийн усны хэмнэлтийн нийт хэмжээ нэмэгдсэн.  2012-2020 он хүртэл Хятадын хот суурингууд нийт 45,3 тэрбум шоо метр ус хэмнэсэн байна. Сүүлийн жилүүдэд усны ашиглалтын үр ашиг мэдэгдэхүйц сайжирсанаар хот суурингийн оршин суугчдын усны хэрэглээний хэмжээ 2012 оны үеээс буурсан байжээ. Үүнээс гадна, 2020 онд улсын хэмжээнд ашигласан дахин боловсруулсан усны хэмжээ 14.6 тэрбум шоо метр хүрч, 2012 оныхоос дөрөв дахин нэмэгдэж, хотын нийт усан хангамжийн 23.2 хувийг эзэлсэн байна.

Зохиогч: ЛИ ЧЭНЬХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл