solongonews
Сургуулийн хүрээн дэх бахархал хийгээд итгэл
2018-12-19 15:45
Сургуулийн хүрээн дэх бахархал хийгээд итгэл.

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн нэгдүгээр давхрын хурлын өрөөнд 12 дугаар сарын 18-ны үдээс өмнө багш сурагчид дүүрч, өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх их хурлын шууд нэвтрүүлгийг сэтгэл тавин сонирхоно.

Дарга Ши Жиньпиний өөрчлөлт нээлт хийсэн 40 жилийн эргэцүүлэл нь хүмүүсийг догдлуулж, өөрчлөлт нээлтийн 40 жилийн үнэт туршлага нь хүмүүст итгэл зориг өгч, өөрчлөлт нээлтийг эцэст нь тултал хийж, ард түмний сайн сайхан амьдралын хүсэл эрмэлзлийг тасралтгүй биелүүлэхэд итгэл төгөлдөр байна хэмээн хуралд орсон төлөөлөгчид үзэв.

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Намын хорооны ухуулах хэлтсийн дэд дарга Бао Чюань:

- Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх их хурлын шууд нэвтрүүлгийг үзээд өөрийн эрхгүй сэтгэл догдоллоо. Манай улс 40 жилийн хөгжлөөр аугаа их өөрчлөлтийг бий болгосон. Мал аж ахуй, тариалангийн орон чинээлэг болсон, хот суурин хөгжиж, ард түмний амьдрал илүү сайжирч байна. Манай сургуулиар жишээлэхэд Үндэстний багшийн дээд сургуулиас 25 сургалтын алба, 76 бакалаврын тусгай мэргэжил, 11 төрлийн шинжилгээний төв, 20 мянга гаруй оюутантай Үндэстний их сургууль болон хөгжив. Дарга Ши Жиньпин бүх нам бүх улсын бүх үндэстний ард түмэн Намын төв хороотой нэгдэж, Хятад улсын онцлогтой социализмын агуу их тугийг өндөрт мандуулж, намд орсон үеийн үзэл санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа баттай цээжилж, өөрчлөлт нээлтийг эцэст нь тултал хийж, ард түмний сайн сайхан амьдралын эрмэлзлийг тасралтгүй биелүүлэн, шинэ цаг үед Хятадын үндэстний шинэ агуу их гайхамшгийг бүтээх хэрэгтэй хэмээн уриалав. Би их сургуулийн багшийн хувьд орчин үеийн бүтээн байгуулалтад шаардагдах мэргэжилтнийг сайн хүмүүжүүлж, Хятадын хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нэг морины хүчээ өргөхөөр тасралтгүй хичээнэ хэмээн сэтгэл догдлон ярьж байлаа.

Өвөр Монголын Үндэстний Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн 2018 оны хос хэлний ангийн оюутан Үндэс:

- Дарга Ши Жиньпин ХКН-ын социализмын хүчирхэг улсыг байгуулж, Хятад улсын үндэстний агуу их сэргэн мандалтыг биелүүлэх нь буухиа гүйлт болно. Бид нэг нэгийнхээ араас гүйж, дээд үеийнхэн нь доор үеийнхэндээ сайн үр дүн үлдээх хэрэгтэй гэв. Өөрчлөлт нээлтийн 40 жил  бидэнд үнэт туршлага, итгэл зориг өглөө. Орчин үеийн оюутан би намд орох үеийн үзэл санаагаа үл мартан, илүү шаргуу хатуужилтай суралцаж, улс гэрийн хөгжилд нэмэртэй хүн болон хүмүүжихээр хичээж, өөрийн үнэ цэнээ илүү сайн харуулахаар хичээнэ гэлээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл