Дүньхуангийн соёлын дижитал хамгаалалтыг судалж байна
2021-05-20 10:02
Хятад, Франц Дүньхуангийн соёлын дижитал хамгаалалт, түгээн дэлгэрүүлэлтийг судлах семинар зохион байгуулав.
Саяхан болж өнгөрсөн “Олон улсын музейн өдөр”-тэй холбогдуулан Хятад, Францын холбогдох байгууллагууд хамтран “Дүньхуан судлалын цаг зай дамнасан солилцоо ба дижитал хамгааллын судлал” сэдэвт онлайн семинарыг зохион байгуулсан байна. Хурлаар Хятад, Францын “Дижитал судар хадгалах агуй”-н төсөл эхэлснийг зарласан бөгөөд Дүньхуангийн соёлын дурсгалт зүйлийн дижитал хамгаалалт, түгээн дэлгэрүүлэлтийг хөгжүүлэх шинэ чиглэлд хамтран ажиллах талаар санал нэгдсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх
