solongonews
2023 онд Хятадын усан онгоцны үйлдвэрлэлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.8 хувиар өсчээ
2024-01-17 10:33
Сэтгүүлчид 01-р сарын 15-нд Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, 2023 оны 01-р сараас 12-р сар хүртэл бүх Хятадын хэмжээнд хөлөг онгоцны бүтээн байгуулалтын гүйцэтгэл 42.32 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар өссөн

        Сэтгүүлчид 01-р сарын 15-нд Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, 2023 оны 01-р сараас 12-р сар хүртэл бүх Хятадын хэмжээнд хөлөг онгоцны бүтээн байгуулалтын гүйцэтгэл 42.32 сая тонн байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувиар өссөн; шинээр хүлээн авсан захиалгын тоо 71.2 сая тонн, өмнөх оны мөн үеийнхээс 56.4 хувиар өссөн; 12-р сарын эцсийн байдлаар, гард байгаа захиалгын тоо 139.39 сая тонн байж өнгөрсөн оны мөн үеийнхээс 32 хувиар өссөн байна. Тээврийн жингийн хувьд Хятадын хөлөг онгоцны үйлдвэрлэлийн гүйцэтгэл, шинэ захиалга, бэлэн байгаа захиалга гэх гурван үндсэн үзүүлэлт нь дэлхийн нийт тоннын 50.2 хувь, 66.6 хувь ба 55 хувийг эзэлж, зассан нийт тоннын хэмжээгээр тус тус 47.6 хувь, 60.2 хувь ба 47.6 хувийг эзэлж, мөн дээр дурдсан үзүүлэлт бүрийн олон улсын зах зээлд эзлэх хувь нь дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл