Монгол Улсын Санхүү эдийн засгийн дээд сургууль ”Хятадын соёлын өдөрлөг” зохион байгуулав
2016-04-17 10:29
Монгол Улсын Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш оюутнууд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран 4-р сарын 14-нд Хятадын соёлын төвд ”Хятадын соёлын өдөрлөг” зохион байгуулж, Хятад дуу, ханз бичлэг, илтгэлийн уралдаан явуулав.Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш оюутнууд Улаанбаатар дахь Хятадын соёлын төвтэй хамтран 4 дэх удаагаа ийм арга хэмжээ зохиож байгаа болно.

Оюутнууд хятад хэл сураад дөнгөж нэг хоёрхон жил болж байгаа ч гэсэн ханз сайхан бичиж, хятад хэлээр уран яруу илтгэл тавьж, хятад дууг чадварлаг дуулж байлаа. Арга хэмжээний явцад мөн Хятад улсын тухай болон хятад хэлний талаар асуулт хариулт зохион байгуулж, арга хэмжээ нь маш сонирхолтой сайхан болсон байлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 1-р Нарийн бичгийн дарга Дэбө, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн дэд захирал Анхтуяа, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дэд дарга Хасбагана нар арга хэмжээнд оролцсон бөгөөд байр эзэлсэн оюутнуудад шагнал гардуулсан байна.



Зохиогч: М.Цэцэн
Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх
