Хулууны үрийн ашиг тус
2023-01-28 15:36
Хулууны үрийн ашиг тус
Хулууны үр нь ядаргаатай тэмцэх маш үр дүнтэй арга юм. Уг үр нь сайн чанарын уураг, тосны хүчил болох эрүүл омега 3, B1, B2, B5, B6, амин дэм ихээр агуулдаг байна. Эдгээрээс гадна марганец, магни, фосфор, төмөр, зэс зэрэг эрдэс бодисын агууламж өндөртэй. Энэ бүх шим тэжээлтэй бодисууд нь дархлааны системийг бэхжүүлэх, эрч хүчээр хангаж ядаргаатай тэмцэхэд тусална. Хулууны үрд агуулагдах триптофан нь сэтгэл санааны ядаргаатай үр дүнтэй тэмцдэг болохыг судалгаагаар баталжээ. Мөн нойрны чанарыг сайжруулж биеийн ядаргааг багасгана.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
