solongonews
Хятад Америкийн харилцаанд шинэ боломж авчирна
2017-10-31 17:57
10-р сарын 30-нд Хятадаас АНУ-ад суугаа элчин сайд Цүй Тянькай хэлэхдээ, тун удалгүй АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадад төрийн айлчлал хийнэ, энэхүү айлчлал Хятад Америкийн харилцааны цаашдын хөгжилд сайн боломж авчирна гэдэгт итгэж байна гэжээ.

 

Цүй Тянькай хэлэхдээ, саяхан Бээжинд ХКН-ын19-р их хурал өндөрлөв, энэхүү маш чухал түүхэн цаг үед Дональд Трамп ерөнхийлөгч Хятадад төрийн айлчлал хийх гэж байна. Тэр бол 19-р их хурлын дараа Хятадад айлчлах гэж буй гаднын анхдагч төрийн тэргүүн болно. Энэ удаагийн айлчлал Дональд Трамп ерөнхийлөгчийн Хятадад хийх гэж байгаа анхны төрийн айлчлал болохоор, хамгийн чухал үүрэг нь гэвлэл Хятад Америкийн харилцааны цаашдын хөгжлийн чиглэлийг тогтоож, идэвхтэй үндсэн хөг тогтоох явдал юм, ингэснээр хоёр орны харилцаа үргэлжлэн эрүүл тогтвортой замаар хөгжихийг ахиулж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнийг үр ашигтай хянан удирдах болно гэжээ.

Цүй Тянькай Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ирээдүйн талаар хэлэхдээ, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа бол Дональд Трамп ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын чухал агуулга юм, хоёр талын төлөөлөгчид их хэмжээний цаг болон хүчин зүтгэл зарцуулж, бүтээлч мөртөө бодит байр сууриар уг асуудлыг судлан хэлэлцэх болно, хоёр талын хамтын хичээл зүтгэлээр, энэ удаагийн айлчлал уг асуудлаар идэвхтэй үр дүнд хүрнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Цүй Тянькай хэлэхдээ, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг халуун цэгийн асуудлууд ч айлчлалын гол сэдэв юм. Америкийн талтай эдгээр асуудлаар гүнзгий судлан хэлэлцэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл