01-р сарын 05-ны өдрөөс эхлэн улс даяар төмөр зам шинэ аяллын төсөл хэрэгжүүлнэ хэмээн Хятадын төмөр замын Хөххотын товчооноос мэдэгджээ.
Төлөвлөлт хийсний дараа Хятадын төмөр замын Хөххотын товчооны удирдлагын хэмжээний хурдны галт тэргийг 38-аар нэмэв. Одоогоор Хөххот, Бугат, Улаанцав, Ордос зэрэг хотод өглөө бүр хурдны галт аялж, дээрх дөрвөн хотоор аялахад амар болох юм. Үүнээс гадна Линь Хэ-Шэньжэнь, Хөххот-Шанхай, Бугат-Ханжөү зэрэг чиглэлийн галт тэрэгний аяллын дамжих өртөө болон эцсийн өртөө хүрэх цагт төлөвлөлт хийсэн байна.
Өвөр Монголын дунд, баруун бүсээс аялал эхэлж, Бээжингээр дамжиж байгаа галт тэрэг 12 байсныг нь нэмж, 16 болгожээ. Нэмэлт мэдээллийг 12306 нет галт тэрэгний өртөөний мэдээллээс авах боломжтой юм байна.
