Сайн дурчуудын сайхан үйл
2016-07-16 21:29
Байгаль орчноо хайрлан хамгаалъя

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хими-Орчин ахуйн шинжлэх ухааны дээд сургуулийн 14 оюутан хоёр багшийнхаа удирдлага дор Шулуунхөх хошуунд ирж байгаль орчноо хамгаалах ухуулга сурталчилгааны үйл ажиллагааг 7 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулсан байна. Шулуунхөх хошууны Байгаль Орчинг хамгаалах товчооныхон оюутнуудын үйл ажиллагааг дэмжиж, тэдэнтэй хамт иргэн бүр байгаль орчноо хайрлаж хамгаалах болон Юаний дээд нийслэлийн эртний буурийг хамгаалах хоёр агуулгын хүрээнд сурталчилгааны ажлыг хийжээ.
Зураг дээр багш оюутнууд байгаль орчноо хамгаалах сурталчилгааг хийж байгаа болно.
Зохиогч: Бү Хайжан, Бо Лин
Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Шилийнголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх
