
Хөххотын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, хотын дарга Ли Жешян
Лүө Чин, Ван Хэнжүнь, Ү Жычян, Ли Жыбинь зэрэг хотын холбогдох дарга удирдлага болон Хөххотын харьяан дахь хошуу сум, байгууллага нэгжийн хариуцлагатан хуралд оролцлоо.
Хурлаар дурдсан нь:
Өөртөө Засах Орон байгуулагдсан 70 жилийн ойн баяр нь Өвөр Монгол орны ард түмний улс төрийн амьдрал дахь нэгэн чухал их үйл ажиллагаа бөгөөд тэр нь олон салбарынхны анхаарлын төвд бий. Улмаар Өөртөө Засах Орны засаг захиргааны төв хот болсон Хөххот ойн баярыг тэмдэглэх ажлын дунд хүнд үүрэг хариуцлагатай билээ. Бүх шатны байгууллага нэгжүүд эрхбиш олон төрлийн бэлтгэл ажлыг сайн хийж, баярын арга хэмжээ саадгүй урагштай явагдахыг батлах хэрэгтэй гэсэн байна
Хурлаас шаардсан нь: Арга хэмжээний төлөвлөгөө болон ажлын хөтөлбөрийг төлөвлөн төгөлдөржүүлэн, гадагшаа сурталчлах ажлыг сайн хийж, баярын уур амьсгалыг бий болгон, нэр нөлөөгөө нэмэгдүүлэх хэрэгтэй гэж хэллээ.
Хурлаар онцолсон нь: Бүх төрлийн бэлтгэл ажлыг хянан удирдаж, ажил үүргээ эмх цэгцтэй, цаг тухайд нь гүйцэтгэх хэрэгтэй гэж хэлсэн байна.
