solongonews
Хонконг эргэн ирснийг тэмдэглэх цуврал арга хэмжээ Шанхайд эхэллээ
2022-06-29 11:15
Хонконг эргэн ирснийг тэмдэглэх цуврал арга хэмжээ Шанхайд эхэллээ.

  Хонконгийн урлагийнхан болон залуучуудын төлөөлөгчдийн аялгуу дуунд "Шанхай, Хонконг хамтдаа баяраа тэмдэглэж байна" цуврал арга хэмжээг энэ сарын 25-нд Шанхай хотноо эхлүүлэв. Хонконг эх орондоо эргэн ирсний 25 жилийн ойд зориулан Шанхай-Хонконгийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Шанхай-Хонконгийн холбоо, Шанхай-Хонконгийн худалдааны танхим, Шанхай-Хонконгийн залуучуудын холбоо хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

    Шанхай-Хонконгийн эдийн засгийн форум, гэрэл зураг, хоолны соёлын наадам, гэрлийн шоу, спортын наадам, тусгай үзэсгэлэн, залуучуудын дадлага хийх хөтөлбөр зэрэг цуврал үйл ажиллагаа эхлүүлэв. Энэхүү арга хэмжээ одооноос эхлэн 2022 оныг дуустал үргэлжилнэ. 24-ний өдөр болсон нээлтийн ёслол дээр Шанхайд байгаа Хонконгийн хүмүүс, аж ахуйн нэгжийн холбоодын төлөөлөгчид видеогоор оролцон үг хэлж, баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлэн Хонконг эх орондоо буцаж ирсний 25 жилийн ойг тэмдэглэв.
07 дугаар сарын 01-нээс эхлэн Шанхай хотын 20 гаруй томоохон худалдааны төв хамтран Хонконгийн онцлогтой гэрэл зургийн цэгийг ажиллуулна. 07 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл Шанхайд байгаа Хонконгийн нийтийн хоолны худалдаачид мөн "Хонконгийн хоолны соёлын наадам 2022" арга хэмжээ эхлүүлнэ.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : paper.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл