Шаньши мужийн Ань Кан хотын нэгэн ахлах сургуулийн сурагч Ян Кан хооллох үеэрээ өвөө эмээдээ Хятадын "Хоёр чуулган"-ы тухай ярьж суулаа:
- Бээжин хотод "Хоёр чуулган" болж байна. Саяхан Ли Кэчян ерөнхий сайд Шаньши мужийн төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцоход Ань Кан хотын төлөөлөгчөөс бүс нутгийн ядуурлыг бууруулах ажлын талаар танилцуулахдаа гурван жилийн урьд ерөнхий сайдын биечлэн очсон Жинь Пө тосгоны нэгэн ядуу айлын амьдралын түвшин сайжирсан тухай онцлон ярьсан байна гэлээ.

Хурлын үеэр
Хуралд дурдагдсан тэр айл бол Ян Кангийнх байжээ. 2014 оны цагаан сарын үеэр Ли Кэчян ерөнхий сайд Ань Кан хотын Шяо Хэ суурингийн Жинь Пө тосгонд ирж, ядуу өрх, өнчин хүүхдүүдийг эргэн үзжээ. Тухайн үед Ян Кангийнх мөн ноорхой шавар байшиндаа амьдарч байсан аж. Ян Кангийн санаж байгаагаар ерөнхий сайд тэдний орон дээр суугаад тэдэнтэй ядуурлаас ангижрах тухай ярьж, мөн алс хол Жэжян мужид явж байгаа эцэг эхтэйгээ холбоо барьж байгаарай гэж түүнд захиж байсан юм.
Ли Кэчян ерөнхий сайд Шаньши мужийн төлөөлөгчдийн багийн хурал дээр Ян Кангийн гэр бүлийн тухай Шаньши нутгийн аялгаар ярьж:
- Би тэр жаахан охин маш хөөрхөн байсныг санаж байна. Үнэндээ ард иргэд бол тэнгэр, бидний сэтгэл дэх агуу хүмүүс байх ёстой гэжээ.
Энэхүү мэдээг үзээд Ян Кан:
- Ерөнхий сайд өвөө манайхыг санаж байна гэж хөл хөөрцөг болоход эмээ Лю Чүмэй нь:
- Ерөнхий сайд тийм их том хүн биднийг санаж байна гэдэг чинь энэ хүн чин сэтгэлээсээ ядуу ардын төлөө бодож санаж явдаг гэсэн үг дээ гэв.
