solongonews
Хятад-АСЕАН-ы эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чиг хандлага сайжирч байна
2020-06-16 16:03
Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 14.7 хувийг эзэлж байна.

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл эхний таван сарын хугацаанд АСЕАН нь Хятадын хамгийн том худалдааны түнш болжээ. Хятад-АСЕАН-ы худалдааны  нийт үнэлгээ 1.7 их наяд юань 4.2 хувиар нэмэгдсэн нь Хятадын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 14.7 хувийг эзэлж байна.

Энэ жилээс хойш Хятад-АСЕАН "COVID-19"-ийг даван туулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа улам нэг алхам сайжирсан мөртөө Хятад-АСЕАН-ын хоорондын хил дамнасан цахим худалдаа, дижитал эдийн засаг зэрэг шинэ салбарын хамтын ажиллагаа байнга хөгжиж байна. Хятад бол АСЕАН-ы орнуудын экспортын чухал цэг болсон, ялангуяа АСЕАН-ы орнуудын халуун орны жимс, кофе, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэх мэт зүйлс нь Хятадын хэрэглээний зах зээлд сайнаар хүлээн авдаг. Энэ оны эхний таван сарын байдлаар Хятад улс АСЕАН-аас 759.86 тэрбум юань импортолж 6 хувиар нэмэгдсэн байна.

2020 он бол Хятад-АСЕАН-ын дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны жил болно. Хятад-АСЕАН энэ боломжийг ашиглан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдлыг гаргаж,цахим худалдаа, технологийн шинэчлэл, 5G сүлжээ, ухаалаг хотууд зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам тогтвортой болгож чадна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл