Нисдэг тэрэгний экспо нээгдэв
2023-09-14 11:28
Хятадын Тяньжины олон улсын 6 дахь удаагийн нисдэг тэрэгний экспо нээгдэв.
Хятадын Тяньжины олон улсын 6 дахь удаагийн нисдэг тэрэгний экспо 09-р сарын 14-ний өдрөөс 17-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
"Инновац хөгжилд хөтөлж, хамтын ажиллагаа хожно" уриан дор болж буй энэ жилийн экспо нь дэлхийн нисдэг тэрэгний талбарт хамгийн сүүлийн үеийн технологи, бүтээгдэхүүн, ололт амжилт, шийдлийг харуулахад чиглэж, янз бүрийн бүтээгдэхүүний үзүүлэн, тусгай форум, нислэгийн тоглолт, шинэ бүтээгдэхүүн гаргах, төсөлд гарын үсэг зурах, бизнесийн хэлэлцээр зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
