solongonews
Хятад, Германы инновацийн хуралд баярын захидал илгээв
2018-02-27 19:00
Хятад, Германы инновацийн хуралд баярын захидал илгээв.

Хоёрдугаар сарын 27-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Хятад, Германы инновацийн V хуралд баярын захидал илгээжээ. 

Ли Кэчян баярын захидалдаа: Өдгөө дэлхий дахинд шинжлэх  ухаан технологийн шинэ ээлжийн хувьсгал, үйлдвэрлэлийн өөрчлөлт гарч, шинжлэх  ухаан технологийн инновацийн шинэ бүтээмж нь хүн төрөлхтний үйлдвэрлэл, амьдралын  арга хэлбэрийг шинэчилж байна. Хятад, Германы инновацийн хамтын ажиллагаа нь их гүрний  шинжлэх ухаан технологийн хамтын ажиллагааны жишиг болж, хоёр орны ажил хэрэгч  хамтын ажиллагааг хөдөлгөх хүчээр сэлбэж байна гэжээ. 

Ли Кэчян:  Хятадын эдийн засгийн хөгжил шинэ хуучин хөдөлгөх хүчний солилцоо, бүтцийн шат ахих чухал үедээ байна. Бид хөгжлийн шинэ үзэл баримтлалыг баримталж, инновацийн  хөгжлийн стратегийг гүнзгий хөгжүүлэн, олон нийтээрээ шинийг бүтээхийг  урамшуулж, шинэ бүтээмжийн улс орныг байгуулна. Хоёр тал оюун ухаан,  нийтлэг ойлголтыг хуримтлуулж, шинжлэх ухаан технологийн инновацийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, хоёр орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг  баталгаажуулж, дэлхийн эдийн засгийг шинэ эрч хүчээр сэлбэхийг Хятад улс  Германаас хүсэж байна гэжээ. 

Хятад, Германы засгийн газар хоорондын  шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан 40  жилийн ой, Хятад, Германы инновацийн V хурал 27-нд Бээжин хотод нээгдэж, хоёр  орны шинжлэх ухаан технологи, аж ахуйн нэгж, засгийн газрын 300 гаруй төлөөлөгч  оролцсон юм. 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл