
Түүнчлэн "Өмнөд нутгийн цасны хотхон" Гүйжөүгийн Лю Пань Шань, хувьсгалын голомт газар Янь-Ань зэрэг 21 муж, хот, өөртөө засах орны 54 цанын баазад баялаг агуулгатай арга хэмжээ зохиож, энэхүү цанын наадмыг хамтдаа тэмдэглэв.
Дэлхийн цасны өдрийг жил бүрийн 01-р сарын аль нэг ням гарагийг сонгож зохиодог бөгөөд Олон улсын цанын спортын холбооноос хугацааг нь товлодог юм. 2018 оны
дэлхийн цасны өдөр болон олон улсын хүүхдийн цанын наадмын Хятад дахь гол талбайгаар Яньчинийг анх удаа сонгосноор энэ онд Олон улсын цанын спортын холбооны цанын бартаат гулгалт буюу Cross-country skiing тэмцээнийг зохион байгуулсны дараа Яньчин нутаг хоёр дахь удаагаа олон улсын наадам зохион байгуулж буй нь энэ юм.

Одоо Яньчин дүүрэгт 10 мянга гаруй сурагч цанын спортоор, мянга гаруй сурагч тэшүүрийн спортоор хичээллэж байна. Мөн олон сургууль сурагчдын цас мөсний спортын баг бүрдүүлжээ.
