Хятадын Си Чуань мужид сарлагийн тараг уух тэмцээн болов
2017-06-30 10:59
Хятадын Си Чуань мужийн Жю Жай Гөү үзэсгэлэнт бүсэд сүүлийн өдрүүдэд Жю Жай Гөүгийн сарлагийн тараг уух тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд гадаад дотоодын олон жуулчдын анхаарлыг татжээ.

Уг тэмцээнд оролцогсод аягаар таргийг уухгүй, харин гараараа авч уух шаардлага тогтоосон нь сонирхолтой юм. Тэмцээний дүнд Хятадын Шань Дүн мужийн уугуул Люй 5 минутын дотор хоёр аяга сарлагийн тараг ууж дуусгаснаар тэргүүн байранд орсон байна.


Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх
