Тавдугаар сарын 12-ны өдөр Олон улсын сувилагчдын өдөр юм. Эрүүл мэнд төлөвлөгөөт төрөлтийн үндэсний хорооны дарга Ма Шяовей хэлэхдээ: - Сувилагчдын салбарын хөгжлийг хурдасгаж, ард иргэдийн эрүүл мэндийн олон төрлийн хэрэгцээ шаардлагыг хангах хэрэгтэй
Тоо баримтад харуулснаар, 2017 оны сүүлч гэхэд Хятадын албан ёсны бүртгэлтэй сувилагч 3 сая 800 мянгад хүрч, 2008 оноос 126.5 хувь нэмэгджээ. Хятадын сувилагчийн мэргэжлийн ур чадвар цаашид нэмэгдэж, шилдэг үйлчилгээ 3 зэрэглэлийн бүх эмнэлгүүдийг хамарсан байна. Үйлчилгээний хэв загвар маань эмчид тусалдаг байснаасаа өвчтөнүүдийн бие сэтгэлийн эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагыг хангах уруу шилжиж байна.
Саяхан Хятадын сувилагчдын судалгааны нийгэмлэг Бээжинд олон улсын сувилагчдын наадмын арга хэмжээ зохиож, 60 гаруй гарамгай сувилагчийг шалгаруулж алдаршуулан шагнасан юм.
