55 настай Жан Гүөрүй бол Хятадын зүүн хойд нутгийн Хар Мөрөн мужийн Баян шяний Рэньхэ тосгоны уугуул, ам бүл зургуулаа амьдардаг. Хэдэн жилийн өмнө эхнэр нь хавдраар өвчилж, эмчилгээний зардал ихтэй байсан учраас аргагүйн эрхэнд ядуу амьдарч байжээ. Сүүлийн жилүүдэд тариалангийн машины засварын газар ажиллуулаад ашиг орлого нь нэмэгдэж, жилийн өмнө ядуурлаас гарсан байна.

- Угаасаа би засвар гэх зэрэг олон зүйлд сонирхолтой. Энийг маань ядуурлаас ангижруулах чиглэлээр тосгонд ажилласан албаныхан сонсоод хэдэн жилийн өмнө надад туслан засварын газар байгуулж өгсөн юм гэж Жан Гүйрүй ярьлаа.

Хэдэн жилийн өмнө 50 гаруй м2 байшинд Жан Гүөрүй засварын ажлаа эхлүүлсэн байна. Ур мэргэжилдээ түшиглэн эхний жилдээ 10 мянга гаруй юаний орлоготой болов. Тосгоныхон ч тариалангийн машин зэрэг янз бүрийн машин тоноглол нь эвдэрвэл гэрийнхээ үүдэнд засуулах боломжтой болсондоо сэтгэл хангалуун.

Өөрийн ур чадвар, хүч хөдөлмөрөөрөө амьдралаа сайжруулах боломжтой болсондоо Жан Гүөрүй баяртай буйгаа илэрхийлж, арга ухаан зааж, бизнес эрхлэхэд нь тусалсан хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлж байлаа.
