”Бүс ба зам” татварын хамтын ажиллагааны хурал 05-р сарын 14-нд Казахстаны нийслэл Астана хотод нээгдлээ. Энэ удаагийн хурлыг Казахстаны үндэсний орлогын хороо, Хятадын үндэсний татварын ерөнхий газар, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн холбогдох байгууллага хамтран, ”Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулж, татварын зохицуулалт, хамтын ажиллагаа" уриан дор зохион байгуулж байна.

Хятадын Үндэсний татварын ерөнхий газрын дарга Ван Жюнь: ”Бүс ба зам” санаачилгыг дурдсанаас хойш 100 улс орон, олон улсын байгууллагаас идэвхтэй дэмжлэг авлаа. ”Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах нь Хятадын гадаадад нээлттэй байх итгэл зориг, эдийн засгийн даяарчлал, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах чин сэтгэлийг харуулж байна гэжээ.

Казахстаны ерөнхий сайдын орлогч Ерболат Досоев: ”Бүс ба зам” санаачилга, Казахстаны "Гэрэлт зам" эдийн засгийн шинэ бодлогыг гүнзгий холбосноор, Казахстаны эдийн засаг, нийгмийн хөгжил үр ашигтай урагшилж байна. Энэ удаагийн хурал санаачлан оролцож буй орнуудад өргөн цар хүрээтэй хөгжлийн орон зай гарган өгч байна гэлээ.

Тус хурал 3 хоног үргэлжилж, 50 гаруй улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 200 гаруй төлөөлөгч оролцон, татварын хамтын ажиллагааны механизм, татварын хууль дүрэм, татварын үйлчилгээ, татварын маргааныг шийдвэрлэх, татварын чадавхыг дээшлүүлэх зэрэг сэдвээр санал бодлоо гүнзгий солилцох болно.
