“Рок бүсгүй”-н анхны цомог гарлаа
2016-05-12 20:30
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул дуучин Уриа “Уриа” нэртэй анхны цомгоо өлгийдөн авлаа.
Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул дуучин Уриа “Сартай шөнө” дугаараа үзэгч олонд танигдсан учиртай. Сүүлийн жилүүдэд “Шинэ жил”, “Ээж минь жаргаж урт наслаарай”, “Санана гэдэг салхи” гэх олон сайхан уран бүтээл бүтээн гялалзаж явна.
Түүний ая дууны анхны цомгийн нээлтийн ёслол 5 дугаар сарын 12-ны үдээс хойш Хөххотод боллоо.
Уг цомогт “Гэргий заяатай бурхан”, “Зөөлөн дурлал”, “Үлгэрийн юм шиг хайр” зэрэг олон сайхан уран бүтээл багтжээ. Цомгийг “Баян аялгуу” студийн хөгжимчид амьд хөгжмөөр тоглож бичсэн бөгөөд хөгжмийн найруулгыг Монгол Улсын ВDRG хөгжмийн студи хийсэн байна.
Зургийг: Х.Цолмон
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх
