solongonews
Хятад, Орос, Монголын боомтын хамтын ажиллагааны төв нь гурван улсын арилжаа худалдааг хурдасгав
2017-07-17 10:04
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Манжуур хотын Засгийн газраас Хятад, Орос, Монгол гурван улсын боомтын хамтын ажиллагааны төв Манжуур хотод байгуулагдсаныг саяхан зарлав.

Хятад, Орос, Монголын боомтын хамтын ажиллагааны төв нь Манжуурын засмал замын боомтыг өргөтгөн зэрэг дээшлүүлсэн төслийн чухал агуулга болно. Тус хамтын ажиллагааны төвд хамтран судлах алба, боомтын хамрагдах салбарын алба, импорт экспортын компанийн алба, зээлийн компанийн алба, боомтоор өнгөрөх болон шалгалтыг гүйцэтгэх тэнхим, Хятад, Оросын боомтын ажлын уулзалтын тасаг зэрэг алба байрлаж байна.

Манжуур хотын Засгийн газраас Хятад, Орос, Монголын боомтын хамтын ажиллагааны төв байгуулагдсанаар Орос улсад хандуулсан арилжаа худалдаа, аялал жуулчлал, соёл иргэний солилцоо, иргэдийн хоорондох харилцааг өргөтгөхөд аюулгүй, саадгүй боомтын зам шугамыг засаж, Хятад, Орос, Монголын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Өвөр Монголын худалдааны танхимын дэд дарга, боомтын хэрэг эрхлэх газрын эрхлэгч Гуо Ган: “Манжуур хот нь Хятад, Орос, Монголын эдийн засгийг бүтээн байгуулахын зэрэгцээ засмал замын боомтын далд хүчийг би болгож засмал замын боомтоор бараа тээвэрлэн өнгөрөх хэмжээний нэмэгдэлд шинэ арга бодлоготой болгох хэрэгтэй” гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongolian.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл