solongonews
Зорчигчдын аюулгүй байдлыг баталгаажуулж байна
2020-05-03 21:07
05-р сарын 01 -ний өдөр Хятадын үндэсний төмөр замын корпорацын хязгаарлагдмал компаниас сэтгүүлчийн мэдээлснээр, 05-р сарын 01-н буюу тав хоногийн амралтын эхний өдөр улс даяар төмөр замын зорчигч тээврийн хэмжээ огцом нэмэгдэж, давхацсан тоогоор 7.2 сая хүн зорчсон төлөвтэй байна.

Синьхуа агентлагийн мэдээ: 05-р сарын 01 -ний өдөр Хятадын үндэсний төмөр замын корпорацын хязгаарлагдмал компаниас сэтгүүлчийн мэдээлснээр, 05-р сарын 01-н буюу тав хоногийн амралтын эхний өдөр улс даяар төмөр замын зорчигч тээврийн хэмжээ огцом нэмэгдэж, давхацсан тоогоор 7.2 сая хүн зорчсон төлөвтэй байна. Төмөр замын үйлчилгээний газар хүчин чадлын хүрээгээ тэлж, 309 зорчигчийн галт тэрэг нэмж ажиллуулсан бөгөөд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг хийж, зорчигчдын аюулгүй, эрүүл аялалд үйлчилсэн юм.

05-р сарын 01-ний амралтын хугацаанд төмөр замын байгууллага халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн ажил болгож, тасалбар борлуулахад хүмүүсийг төвлөрүүлэхгүй, өртөөний агааржуулалт, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, өртөөнд амны хаалт зүүлгэх, орж гарахад температурын шалгалт хийх, галт тэргэн дээр температурыг түүвэрлэн шалгах, галт тэрэгний цайны газар төвлөрөхгүй байх, тусгаарлах тасаг бэлтгэсэн зэрэг эрчимтэй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм. Галт тэрэг, өртөөнүүдэд халуунтай зорчигч илрэх тохиолдолд нэн даруй эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгч, аюулгүй орчих орчныг хангаж байгаа юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл