Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван Игийн саяхан Монгол Улсад хийсэн айлчлал нь энэ онд халдвар гарснаас хойш Монгол Улсад айлчилж буй анхдагч гадаадын сайдын айлчлал юм. Ван И сайдын айлчлал ямар үр дүнд хүрэв, Хятад, Монгол хоёр орон цаашид халдвартай тэмцэх талаар яаж хамтарч ажиллах, Халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг байнгын болгох нөхцөлд Хятад, Монгол хоёр орон "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалт, үйлдвэрлэлээ сэргээх зэрэг талаар ямар арга хэмжээ авах зэрэг асуудлаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүйтэй ярилцсан ярилцлагыг хүргэж байна.

Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван И 09-р сарын 15, 16-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, энэхүү айлчлал нь цар тахлын нөхцөл байдалд хөрш орондоо хийсэн гадаад харилцааны чухал үйл ажиллагаа бөгөөд Ван И сайдын Зүүн Азийн орнуудад хийсэн анхны айлчлал юм.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй үүнтэй холбогдуулан хэлэхдээ: Юуны түрүүнд энэ удаагийн айлчлал нь Хятад улс дэлхийн улс орнуудтай, ялангуяа хөрш орнуудтайгаа хамтран халдвартай тэмцэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахыг зорьж буй итгэл шийдвэрийг харууллаа. Хоёрдугаарт энэ удаагийн айлчлал нь Хятад, Монголын дээд түвшний стратегийн харилцаа, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүллээ. Хятад, Монгол бол сайн хөрш, сайн түншүүд юм. Бид байнгын харилцаатай байх ёстой. Айлчлал цар тахлын нөхцөл байдал хүнд үед болж, айлчлал амжилттай болсон нь хоёр орны харилцааны өндөр түвшин, хоёр орны харилцан итгэлцлийн тусгал юм. Гуравдугаарт хоёр тал олон салбарын хамтын ажиллагааны талаар гүнзгий нийтлэг ойлголтод хүрч, Хятадын "Бүс ба зам" санаачилгыг Монголын хөгжлийн зам стратегитай холбох тухай санал нэгтэй тохиролцов гэжээ.
“COVID-19” цар тахал дэлхий нийтэд тархсан хэвээр байна. Халдвар гарснаас хойш Хятад, Монгол хоёр орон зовлон жаргалаа хамтатган, бэрхшээлийг хамтдаа даван туулав. Энэ оны 02-р сард Хятад улс халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах чухал үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д тусгай айлчлал хийж, дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлсэн юм. Хятад улсад халдварын нөхцөл байдал намжсаны дараа Монгол Улстай халдвартай тэмцэх туршлагаа харамгүй солилцож, халдвараас урьдчилан сэргийлэх тухай мэдээлэл солилцон, Монголын талд олон удаа халдварын эд материалын тусламж үзүүлсэн юм.
Чай Вэньрүй хэлэхдээ: - Хятад, Монгол хоёр улс 4710 гаруй километрийн хилийн шугамтай гэдгийг бид бүгд мэднэ. Энэ нь хөрш орнуудтай хиллэх Хятад улсын хамгийн урт эх хуурайн хилийн шугам юм. Хятад, Монгол хоёр улс халдвараас урьдчилан сэргийлэх талаар нягт хамтран ажиллаж, хоёр орны хооронд харилцан халдвар зөөвөрлөөгүй тэмдэглэлээ хадгалсаар ирэв. Энэ нь хоёр орны халдварын эсрэг тэмцлийн чухал амжилт юм. Хоёр тал зөвшилцөж, хоёр талын хилийн боомтын халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах тухай механизмыг үргэлжлүүлэн сайжруулахаар тохиролцов. Энэхүү механизмын хүрээнд бид хэд хэдэн удаагийн хурал хийж, Хятад, Монгол хоёр талын холбогдох томоохон төслүүдийн хамтын ажиллагааны үйлдвэрлэлээ сэргээх ашигтай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна. Хятадын талаас ялангуяа Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам Монголын талтай нягт хамтран ажиллаж, Монголын талтай нээсэн бараа тээврийн ногоон гарцыг сайтар ашиглан, илүү өргөтгөн, хоёр тал мөн иргэдийн нэвтрэх шуурхай гарц ажиллуулах талаар зөвшилцөж байна. Бид вакцины хамтын ажиллагаа өрнүүлэх, халдварын бусад эм бэлдмэлийн талаар хамтын ажиллагаа өргөжүүлэх болно гэжээ.
Хятад, Монголын бараа тээврийн "ногоон гарц" ажиллуулж буй, иргэдийн нэвтрэх "шуурхай гарц" ажиллуулах тухай зөвшилцөж байгаа талаар Чай Вэньрүй хэлэхдээ: - Энэ хоёр гарцыг байгуулснаар хоёр талын хамтын ажиллагааг ихээхэн ахиулж, ялангуяа үйлдвэрлэлээ сэргээх, хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийн урагштай явагдахыг баталгаажуулах, хоёр орны хөгжлийн стратегийг холбох, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах, иргэдийн харилцаа болон ложистик, халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг талд дэмжлэг үзүүлэх болно. Хятад улс холбогдох улс орнуудтай иргэд харилцах зорчих шуурхай гарц нээж ажиллаж байгаа. Шуурхай гарц нь хоёр талын иргэд нуклейн хүчлийн шинжилгээний хариугаа авч, харилцан шуурхай нэвтэрч, олон хоногоор тусгаарлалтад орох зэрэг алхмыг дамжихгүй байхыг хэлж байна. Ингэх нь хоёр орны иргэд, ялангуяа шаардлагатай хүмүүс хилээр зорчиход тус дэс үзүүлэх болно. Одоогийн байдлаар Хятад, Монголын ачаа тээврийн ногоон гарц нээсэн байгаа. Бид яг одоо иргэд хилээр зорчих шуурхай гарц ажиллуулах талаар зөвшилцөж байна гэжээ.
Чай Вэньрүй хэлэхдээ: - Хоёр орны өндөр түвшний харилцаа нь хоёр талын харилцаа, харилцан ашигтай харилцан хүртээмжтэй хамтын ажиллагааны хөгжилд стратегийн чухал үүрэг гүйцэтгэж, халдварын нөхцөл байдалд хоёр талын харилцааг тасралтгүй гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд эрч хүч сэлбэж байна. Хоёр талын Гадаад Харилцааны Яамны ахалсан хилийн бүсийн халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах механизмын хүрээнд хэдэн удаагийн хурал хийж, манай элчин сайдын яам зохицуулалт хийж, хоёр орны эмчилгээний салбарын судлаачид олон удаагийн цахим уулзалт зохиосон юм. Цаашид халдварын нөхцөл байдлын өөрчлөлтийг харж, бид цахим болон цахим бус уулзалтыг хослуулан, үүлэн гадаад харилцаа болон харилцан айлчлалыг уялдуулах хэлбэрээр ажиллаж, Монгол Улстай хэвийн харилцаа, хэвийн хамтын ажиллагаа өргөжүүлэн тэлэх болно гэжээ.
