Үндэсний паркын II удаагийн форум 08 дугаар сарын 20-нд Хятадын Хөхнуур мужийн Шинин хотноо болов. Хятад улсын эхний бүлэгт байгуулсан үндэсний 5 паркын экологи хамгаалалт эерэг ахицад хүрчээ. Үндэсний шинэ паркуудыг өдгөө цогцлоон байгуулах шатандаа байгаа бөгөөд Хятад улсын үндэсний паркын бүтээн байгуулалт илэрхий үр бүтээмжид хүрснийг сурвалжлагч мэдээлэв.
Хятад улс 2021 оны 10 дугаар сард Гурван мөрний эхэн, Панда зэрэг үндэсний 5 паркыг албан ёсоор тогтоож, сүүлийн хоёр жилд эхний бүлэг үндэсний паркуудын экологийн системийн чадавх үргэлжлэн сэргэн сайжирч, Гурван мөрний эхний үндэсний парк нь Хөхмөрөн, Хатан гол, Ланьцанжян гурван мөрний эхийг ерөнхийд нь хамгаалж, Пандагийн үндэсний парк нь зэрлэг пандагийн 70 гаруй хувийг хамгаалалтад хамруулж, пандагийн бүс нутаг дахь 13 төрөл зүйлийн экологи дахь замуудыг хооронд нь нэвтрүүлжээ. Зүүн хойдын бар, ирвэсний үндэсний парк дахь Зүүн хойдын барын тоо толгой 50 гаруй болж, Зүүн хойдын ирвэсний тоо 60 гаруй болжээ. Хайнаний халуун бүсийн ширэнгэн ойн үндэсний парк дахь гиббоны тоо сэргэн нэмэгдэж, 6 сүрэг нийт 37 болж, У И Шаний үндэсний паркаас биологийн 17 шинэ төрөл зүйлийг илрүүлсэн байна.
