solongonews
Өргөсөн тангарагтаа үнэнч ардын элч
2020-04-25 20:34
Өргөсөн тангарагтаа үнэнч ардын элч

        - Охин маань сэрчихлээ, чи минь ажлаа сайн хийж байгаарай, амны хаалт байнга зүүгээрэй, өнөөдөр ээж над руу залгаж чамайг асуугаад уйлж байсан… 

        Өвөр Монголын Хөлөнбуйрын хилийн хяналтын отрядын Шывэй хилийн цагдаагийн хэсгийн зааварлагч И Хайпэн “аав нь охиндоо хайртай шүү” гэж эхнэр охин хоёртоо дуут мессеж явуулах гэснээ болив.

        02-р сарын 13-ны өдрийн 23:00 цагт Хятад, Оросын хил орчимд байрлах Мэн Үшывэй сумын тахлаас хамгаалах хяналтын пунктэд цасан шуурга шуурч -35оС хэмийн хүйтэн байна. Хилийн шалган нэвтрүүлэх гарц дээр тахлын шалгалт хийж буй И Хайпэн бээрсэн гартаа гар утсаа барьж, ар гэрээс нь ирсэн цахим захиаг сонсоно.

        Цагаан сараар эхнэр охинтойгоо Гуандүн мужид буй аав ээждээ очих байсан тэдний төлөвлөгөө халдвараас болон өөрчлөгдөж, тэрээр охиноосоо уучлал гуйж, нөхдийн хамт халдвараас хамгаалах талбарыг зорьсон юм. Нөхдийн хамт өдөр нь нутгийн айлуудаар явж, нутаг буцаж ирсэн хүмүүсийг бүртгэж, шөнө нь орон нутгийн иргэдийн нааш цааш зорчихыг шалгаж, орж гарсан хүмүүсийг бүртгэж, 24 цагийн турш нойр хоолоо хасан, арваад хоног ажилласан И Хайпэний толгойд хэдэн цагаан үс гарсан харагдана.

        Өнөөдрийг хүртэл тэрээр хэсгийн бүх албан хаагчдаа дайчлан нийт 157 машин, 316 иргэнийг шалгасан ба гадны 36 жуулчныг замаас нь буцааж, хилийн бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллаж байна. 02-р сарын 09-ний 03:00 цагт ажил үүргээ гүйцэтгэж байсан И Хайпэн хэт ядарснаас биеийн байдал нь муудаж орон нутгийн эмнэлэгт хүргэгдэв. 04:00 цагт нөхөд нь түүнийг албадаж амраасан ч 05:00 цагт тэрээр ажлын байрандаа эргэн ирэв.

        Мөн өдрийн 06:00 цагт харьяа бүс нутгийн иргэн Ван амны хаалтгүй машин барин сумаасаа гарч, эрүүл мэндийн ажилтан биеийн халууныг нь хэмжих үед дургүйцэж байсанд И Хайпэн түүнийг ятгав. Вангийн аав нь гэнэтийн байдлаар тархинд нь цус харваад Өргөнөө хотын эмнэлэгт байгааг ойлгоод түүнд хяналт шалгалтын утга учрыг тайлбарлаад явуулсан бөгөөд Ванг явуулсан буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн ажилтнуудаас уучлал гуйсан байна.

        И Хайпэн:

- “СОVID-19”-ийн эсрэг хийж буй тэмцэл чухал шатанд орсон цагт цагдаагийн албан хаагчдад ухрах эрх байхгүй. Бид иргэд түмнийхээ найдвартай хамгаалагч байх ёстой. Одоогийн байдлаар манай бүс нутагт “СОVID-19” авсан хүн гараагүй, халдварыг туулсны дараа бид иргэд түмнээсээ сайн дүн авах болно гэсэн байна.

        Цагдаагийн хэсгийн орлогч дарга Жан Гүйлинь:

- Цаг зав гарч л байвал тэрээр охиныхоо зургийг гарган харж суудаг. Аман дээрээ гэр орноо санаж байна гэж хэлж байгаагүй ч сэтгэл дотроо санаж л байгаа, гэрээ санахгүй хүн гэж хаана байхав дээ гэж хэлсэн юм.

    Өглөөний нар мандахад шөнийн харуулын ажил дуусдаг. Түүнийг цагдаагийн хэсэг рүүгээ буцаж байхад ойт нутгийн жавар исгэрч даардас хүргэнэ. Тэрээр аль хэдийнээ ажиллаж буй нутгийнхаа цаг агаарт дассан агаад зорьсон зүгтээ чимээгүй хурдална. Өглөөний 6:00 цагт харьяа бүсийн иргэн Фү Гүөлао:

- Бас нэг шөнө, ядарсан биз? гэсээр халуун сүү хүргэж ирэв. Фү Гүөлао:

- Хөгшин бид хоёр та нарыг өрөвдөж байна. Бид нарын төлөө ингэж зүтгэх гэж, нэгэнт нас ахисан болохоор их тусалж чадахгүй ч өдөр болгон сүү хүргэхэд асуудалгүй шүү гэж хэлнэ. Өглөөний 07:40-д дэлгүүр ажиллуулдаг Ли Мэйшя жимс хүргэж ирэв. 10:00 цагийн үед харьяа бүсийн иргэд санаачилгаараа цагдаагийн албан хаагчдад бэлэн гоймон, цэвэр ус хүргэж ирэв.

        И Хайпэн:

- Иргэд түмний маань дэмжлэг байсан цагт бидэнд айх, ухрах эрх байхгүй. Энэ ариун дагшин нутгаа хамгаалахын тулд амиа өгөхөд ч бэлэн гэж хэллээ.

Олон мянган цагдаагийн албан хаагчдын дүр зураг ийм л байдаг.

Халдварт өвчний эсрэг

Тэд юугаа ч хайрлахгүй тэмцдэг

“Халдварт өвчний эсрэг ухрах эрх байхгүй” гэсэн тангарагтаа үнэнч байдаг

Ард түмнийхээ төлөө бүх чадлаараа зүтгэдэг

Улсын хил, хороолол дүүрэг, гудамж талбай

Баг гацаа, зам тээвэр гээд л

Бүх салбарт хүчээ өгч шаргуу ажилладаг

Тэдний энгэртээ зүүж буй намын сүлд эх орныхоо хил дээр гэрэлтэн цацарсаар байна.

/Нийтлэл, зургийг Өвөр Монголын Хөлөнбуйрын хилийн хяналтын отрядын ЛЮЙ ХАОЖЮНЬ/

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл