solongonews
“Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургуулийн хоёр дахь удаагийн олон улсын соёлын наадам
2019-11-01 16:55
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургуулийн хоёр дахь удаагийн олон улсын соёлын наадам боллоо.

        Өвөр Монголын Аж Үйлдвэрийн их сургуулийн олон улсын боловсролын коллеж, сургуулийн лигийн холбооноос хамтран зохион байгуулсан “Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургуулийн хоёр дахь удаагийн олон улсын соёлын наадам” 11 -р сарын 01-нд Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургуульд болов. Бүх сургуулийн 500 гаруй багш сурагчид тус удаагийн үйл ажиллагаанд оролцсон байна.

Тус сургуулийн Олон улсын боловсролын сургууль нь гадаадтай солилцоо хийх, хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, олон улсад чиглэсэн боловсон хүчинг бэлдэж байдаг. Одоогийн байдлаар тус сургуулийн гадаад оюутнуудын тоо 200 гаруй болж, Монгол, Орос, Камбож, Лаос, Пакистан, Тажикстан, Того, Иемен, АНУ, Зимбабаве зэрэг 14 улс орноос хүрэлцэн ирсэн байна. Тэд Хятад улсад суралцахаар ирэхдээ дэлхийн бүх үндэстэн ястнуудын олон үндэстний соёл иргэншлийг бий болгож, улмаар сургуулийн оюутны хотхоны соёлын амьдралыг баяжуулж, коллежийн оюутнуудын хүмүүнлэгийн чиглэлийн боловсролыг дээшлүүлэхэд тусалдаг байна.

Арга хэмжээний талбай дээр гадаад оюутнууд үндэсний хувцсаараа гангарч, дуулж бүжиглэн, өөрийн улс орныхоо амтат зүйлийг дэлгэж, үзэгчдэд амтлуулж сонирхуулсан байна. Ингэснээр олон улсын оюутнууд уянгат бүжгийн хөгжмийн хэмнэлд дуулан бүжиглэж, олон олон оюун хүүхдүүдийн анхаарлыг ихэд татлаа.

 

Зохиогч: НИЙТЛЭЛИЙГ Хөгжилт
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл