“Хаа байсан юм...” гэж бодсон бүхэн хаяанд хүрээд л ирдэг.
2015-12-28 18:21
Аливаа ажлын 99 хувь нь бэлтгэл байдаг гэдэг үг бий шүү, бүсгүйчүүд ээ. “Хаа байсан юм гэж...” хойшлуулсан юм бүхэн хаяанд хүрээд л ирнэ” Өдөр бүр бэлтгэлтэй байхыг хичээгээрэй.

Ухаалаг гэрийн эзэгтэй, сайн ээж байхын нууцыг өдөр бүр хайсаар л байна, би. Бяцхан хэрнээ шидэт нууц бодож олсноо та бүхэнтэйгээ хуваалцъя. Бидний амьдралд заавал тэмдэглэн өнгөрүүлэх, эсвэл өөрсдийгөө хөгжөөх баяр элбэг тохиолддог доо. Баяр ёслолын тухай ярихаар мөнгө, санхүүгийн асуудал ёс юм шиг дагана. Тэр бүрт цалин буухыг хүлээх, эсвэл хэн нэгнээс зээлэх, арга ядвал мөнгөтэй болох үе хүртлээ хойшлуулах л үлддэг нь нууц биш.
Тэгвэл ийм байдлаас амархан ангижирч болох нь. Та яг өнөөдрөөс эхлээд 1000-2000 мянган төгрөг өдөр бүр хуримтлуул. Нэг өдөр ч алгасаж болохгүй шүү. Яг сарын дараа та 31- 62 мянган төгрөгтэй болно. Ийм хэмжээний мөнгөөр та гэр бүлтэйгээ сайхан хооллох, үзвэр үйлчилгээ үзэх, эсвэл аятайхан цамц худалдан авч, өөрийгөө болон, ханиа баярлуулах боломжтой. Өөрийгөө хэт зүдэрээхгүйгээр бяцхан хичээл зүтгэл гаргахад л та гэр бүлийнхээ уур амьсгалыг өөрчилж чадах нь ...
Яг ийм байдлаар шинэ, жил цагаан сар гэх мэт үндэсний баяр наадамдаа бэлтгэж болох юм. Цагийг нь тулгачихаад, хөлөө хүрэх газар хүртэл гүйж, хэлээ хүрэх газар хүртэл ярьж, мөнгөний эрэл сурал болж явахаар эртнээс төлөвлөж, бэлтгэлтэй хандах нь, амьдралд тохиолддог ачааллаас маш их хөнгөлөхийг санаарай. Аливаа ажлын 99 хувь нь бэлтгэл байдаг гэдэг үг бий шүү, бүсгүйчүүд ээ. “Хаа байсан юм гэж...” хойшлуулсан юм бүхэн хаяанд хүрээд л ирнэ” Өдөр бүр бэлтгэлтэй байхыг хичээгээрэй.
Миний хувьд хэдэн сарын өмнөөс бага сагахнаар хуримтлуулсан мөнгөөрөө хүүгийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлөөд амжсан . Эцэст нь хэлэхэд ямар ч үнэ цэнэгүй зарцуулдаг урсгал зардлаа сайн хянаад, хуримтлал үүсгэж сураарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
