
Энэ үйл ажиллагаа "Үндэстнүүдийн эв нэгдлийн цэцэг нар өөд дэлгэрнэ" сэдвээр зохиогдож, Хятадын гол гол мэдээллийн хэрэгслийнхэн Хайши жөүгийн олон газар, олон ажил төрөл, олон салбарт хийж буй бүтээн байгуулалтын ажлын өвөрмөц, онцлог талтай танилцан, бүтээн байгуулалтын ажлын үр ашиг, туршлагыг харуулж, Хайшигийн Монгол, Түвд үндэстэний өөртөө засах жөүг үндэстнүүдийн эв нэгдэл, хөгжил дэвшлийн үлгэр жишээ жөү болгон бүтээн байгуулсан үр дүнг бүх талаар танилцуулан, Намын 19 дүгээр их хурлыг угтах болно.
Хайши жөүгийн захиргааны дэд дарга, тус жөүгийн бүтээн байгуулалтын ажлын удирдах хэсгийн дэд дарга Ян Хун-Ү, Хайши жөүгийн суртал ухуулгын газрын дэд дарга Ма Яньпай, Хайши жөүгийн Үндэстэн, шашны ажил хариуцсан зөвлөлийн дэд дарга Ганчинтэр, china.com сайтын дэд захирал Ё Тао, мөн төв, мужийн мэдээллийн хэрэгслийн холбогдох албан тушаалтан, сэтгүүлчид үйл ажиллагааны нээлтийн ёслолд оролцов.





