solongonews
Таны насыг илтгэх хүзүүгээ хөгшрөлтөөс хамгаалцгаая
2015-12-28 18:21
Эрүү, хүзүүний булчин суларч хөгшигрснөөс үүдэн давхар эрүү болон үрчлээ үүсдэг учир урьдчилан сэргийлэх, хамгаалах, булчин чангаруулах зөвлөгөө дасгалыг хүргэж байна.

Хүзүүний үрчлээ нь өөрт анзаарагддаггүй боловч даамжирсаар хар нөсөө, гүн үрчлээ болон хувирдаг ба аврахад хамгийн хэцүү байдаг. Иймд та хүзүү, эрүүний арьсандаа нүүрний арьсаа арчилдаг шигээ анхаарал таьж арчилж алхам тутамдаа хамгаалж байгаарай. 

Нөхөн сэргээх

Касторовое масло нь хүзүү, эрүүний арьсыг нөхөн сэргээхэд хамгийн сайн туслагч болдог. Түүний найрлага дахь байгалийн өөхний хүчил нь арьсыг чийгшүүлж алдагдсан эд эсийг нөхөн сэргээж уян зөөлөн болгодог. Касторовое масло-г чидун жимсний тостой ижил хэмжээгээр холин эгэмнээсээ эрүү хүртлээ хүзүүгээ дагуулан доороос дээш чиглэлтэй массажлан түрхэнэ. 15 минутын турш массаж хийгээд дараа нь халуун бүлээн усанд базсан алчуураар 5 минут бигнүүр тавиарай. Энэ нь тосны шим тэжээлийг арьсны гүнд шингээж, тайвшруулах арга юм. Энэ аргыг та орой унтахын өмнө, өдөр бүр хэрэглэж заншаарай. 

Арьсаа чийгшүүлэх

Бид бүгд ундны усыг эрүүл мэндэд сайн гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч бид усыг чухам юунд ямар нөлөө үзүүлдгийг тэр бүр мэддэггүй. Ус биеийн шингэний тэнцвэрийг хангадаг, хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх, хөгшрөлтөөс үүссэн үрчлээсийг багасгаж унаган төрхийг удаан хадгалахад чухал ач холбогдолтой зүйл юм.  Унаган залуу төрхөө удаан хадгалъя гэвэл та өдөрт цэвэр усыг наад зах нь хоёр литрийг хэрэглэх хэрэгтэй. 

Нарнаас хамгаалах
Нар нь бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой ба витамин Д-ийн нийлэгжилтийг нэмэгдүүлэхэд тусалдаг билээ. Гэхдээ нар нь бас болгоомжлох зүйлсийг нэг болдог. Тусгай хамгаалалтын тос болон нүдний шил зүүж байх нь таны арьсыг нарнаас хамгаалахад тус болно. Хүзүүний арьс нь хамгийн түрүүнд үрчлээтэж доошоо унждаг ба нарны туяанаас хамгаалж байхгүй бол маш амархан өнгөө алдаж гэмтдэг арьс юм. Үүнээс сэргийлэхийн тулд та хүзүүний ороолт, нимгэн алчуур зүүж хэвшээрэй.

Тэнцвэртэй хоолны дэглэм
Арьсаа залуугаар нь хадгалахын тулд антиоксидант, бета каротин, витамин А, С, Е - ээр баялаг хоол хүнсийг хэрэглэж байх нь чухал байдаг. Үүний тулд та шинэ жимс, жимсгэнэ, хүнсний ногоог байнга хэрэглэж арьсан дахь чийг, зайлшгүй шаардлагатай амин дэм, эрдэсээ нөхөж авч байх хэрэгтэй. 

Авакода болон усан үзэмний маск
Энэ маск нь арьсыг хөгшрөлтөөс урьдчилан сэргийлэх антиоксидантыг агуулдаг. Авакода усан үзмийн хослол нь арьсыг маш сайн сэргээдэг бөгөөд ашигт амин дэмүүдээр баялаг маск болж чадна. Тал авакода, 5ш усан үзмийг сайтар нухаж зуурмаг болгон холино. Өөртөө 20 минутын хэвтэж амрах боломж олгонгоо хүзүүндээ маскаа түрхээрэй. Дараа нь мэдээж бүлээн усаар угаана. Энэ маскийг өдөр бүр тавьж байвал та үр дүнг нь хурдан анзаарах болно шүү.

Овъёосны маск
Овъёос нь унжсан, өнгөө алдсан арсыг нөхөн сэргээх болон өөхний хүчилтэй ялангуяа давхар эрүү үүссэн нөхцөлд хэрэглэж болохуйц маск юм. Тал аяга халуун сүү, мөн ижил хэмжээтэй овъёос, нэг халбага оливын тосыг сайтар хольж хүзүүндээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн алчуураар цэвэрлэн авч хүйтэн усаар угаана. 

 

Эрүүний булчин чангалах дасгал

Дасгал 1. Алчуурын тусламжтайгаар давхар эрүүнд болон унжсан хацранд иллэг хийж болдог ба иллэгээ гараараа зөөлөн цохих маягаар мөн хийж болно. Хүйтэн усанд алчуураа норгон хоёр захаас нь бариад огцом эргүүлж нилээд хэдэн удаа эрчилнэ. Ингээд эрчилсэн нойтон даавууныхаа хоёр үзүүрээс атган эрүүний унжих магадлалтай арьсруугаа зөөлөн, давтан цохино.

Дасгал 2. 

 

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл