solongonews
”Нэг бүс нэг зам”-ын дээд уулзалтын бэлтгэл ажил
2017-02-21 23:32
Хятадын Худалдааны сайд Гао Хүчэн энэ сарын 21-нд ирэх 5-р сард Бээжин хотноо зохиогдох ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтын бэлтгэл ажил амжилттай хийгдэж байна.

 Худалдааны урсгалыг саадгүй болгох нь чуулга уулзалтын чухал сэдэв бөгөөд орнуудын Засгийн газрын албаны хүн болон салбарын зүтгэлтнүүд нэрээ идэвхтэй бүртгүүлж байна гэж хэллээ.
Төрийн Зөвлөлийн хэвлэлийн албанаас хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Гао Хүчэн:

- Чуулга уулзалт нь Хятад улс анх удаа "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг гол сэдвээ болгосон хамгийн дээд зэрэглэлийн олон улсын чуулга уулзалт юм. Дэлхий болон бүс нутгийн эдийн засагт тулгарч буй асуудлыг шийдвэрлэж, амьдралын хүчин бүхий хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн даяаршлыг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж хэллээ.
Худалдааны яамны тоо бүртгэлээр, 2016 онд Хятад улс болон "Нэг бүс нэг зам"-ын зам дагуух орнуудын импорт, экспортын нийт хэмжээ 6 их наяд 300 тэрбум юаньд хүрч, 0.6 хувиар нэмэгдэв. Зам дагуух орнуудад хийсэн шууд хөрөнгө оруулалт 14 тэрбум 500 сая ам.доллар ба Хятадын гадаад дахь нийт хөрөнгө оруулалтын 8.5 хувийг эзлэв. Хятадын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам"-ын зам дагуух 20 оронд эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 56 бүсийг байгуулж, нийт хөрөнгө оруулалт нь 18 тэрбум 500 сая ам.долларыг давсан. Улмаар тухайн орнуудад нэг тэрбум 100 сая ам.долларын татвар хураамж болон 180 мянган ажлын байрыг буй болгосон гэж ярьлаа. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл