Тэрээр тоглолтын дараа хүүрнэхдээ:
- Та нарынхаа сонсох дуртай хит 40 дуугаа заавал амьд хөгжимчидтэйгээ, амьд найруулгаар LIVE дуулж өгнө гэсэн шийдвэртээ бат зогсож, өдөр шөнийн шаргуу бэлтгэлээ хөгжимчидтэйгээ, мөн backvocal дуучидтайгаа, бүжигчидтэйгээ зүтгэсэн үр дүн минь яг халуун тайзан дээр гараад, бүр гарчхаад явж байтал сүүлээсээ 2 дахь дуу "МАРТАХААСАА ӨМНӨ" дууг бүх үзэгчид надаар дуулуулахгүйгээр чангаар бүгд хамтдаа дуулахад өөрийн эрхгүй нулимс минь урсчхав. Хоолой гарахгүй зангирчхав. Гайхамшигтай! энэ бол үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай мэдрэмж. Баярлалаа та нартаа. Маш их ХАЙРТАЙ шүү!!!!! БОЛД нь үүнээс илүү өшөө ихийг урлагтаа хийж бүтээх болно гэжээ.
















