Хятад улсын өөрчлөлт нээлтийг зурж төлөвлөгч Дэн Шяопин 1992 оны хавар Хятад улсын өмнөд орноор ажиллахдаа чухал илтгэл тавьж, онолын талд Хятад улсын өөрчлөлт хөгжлийн тухай олон олон чухал асуултад хариулт өгч, өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалтыг шинэ хөгжлийн шатанд гаргав.
ХХ зууны 80-аад оны сүүл үе 90-өөд оны эхээр улсын дотоод гадаадын байдалд их өөрчлөлт гарчээ.1992 оны 01-р сарын 18-ны өдрөөс 02-р сарын 21-ний өдрийг хүртэл Дэн Шяопин Ү Чан, Шэнь Жэнь, Жү Хай, Шан Хай зэрэг газарт ажиллав.
Намын төв хорооноос Дэн Шяопиний өмнөд орноор ажиллах үеийн яриа илтгэлийг хурдан шуурхай дамжуулж, нам ярианы үзэл санаагаар удирдлага болгож, үзэл санаагаа илүү нэгтгэж, намын XIV их хурлыг амжилттай хуралдуулахад бүрэн гүйцэд бэлтгэл хангасан байна. Дэн Шяопиний илтгэл нь намын XI удаагийн төв хорооны III хурлаас хойших үндсэн үйл болон үндсэн туршлагыг шинжлэх ухаанчаар дүгнэж, иргэдэд маш олон чухал асуудалд онолын талын хариулт өгч, өөрчлөлт нээлт болон орчин үеийн бүтээн байгуулалтыг шинэ шатанд ахиулсан үзэл санаагаа чөлөөлөх, үнэнээс зөвийг эрэх тунхаг болсон байна.
