Өвөр Монголын эхний хагас жилийн эдийн засгийн ерөнхий байдлыг тайлагнах хэвлэлийн бага хурал 7 дугаар сарын 20-ны өдөр Хөххотод боллоо.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хороо болон Засгийн газрын зөв удирдлага дор Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүх газар нутаг “Тавыг нэгтгэх” ерөнхий төлөвлөгөө болон “Дөрвөн бүх тал”-ын стратегийн төлөвлөгөө болон “Инновац, зохицуулах, ногоон, нээлттэй, хуваалцах” зэрэг таван хөгжлийн бодлогыг эрчимтэй хэрэгжүүлснээр Өвөр Монголын Өөртөө Засах Орны эдийн засгийн хөгжлийн ерөнхий байдал тогтвортой байна.
Урьдчилсан бүртгэлээр Өвөр Монголын эхний хагас жилийн ДНБ 757,9 тэрбум юань хүрч байгаа бөгөөд мөн үеийнхтэй харьцуулахад 7,1 хувиар нэмэгдэж, улсын дундаж хэмжээнээс 0,4 хувь өндөр байна. Эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг доорх хэдэн зүйлээр үзүүлж байна.
1. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мал аж ахуй тогтвортой хөгжиж байна.
2. Аж үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг тогтвортой сайжирч байна.
3. Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа тогтвортой байна.
4. Хэрэглээний зах зээл тогтвортой, хөдөө тосгоны хэрэглээ хурдацтай өсөж байна.
5. Гадаад худалдаа буурах хандлагатай боловч хилийн жижиглэнгийн худалдааны өсөлт нэмэгдэж байна.
6. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт бага хэмжээгээр өсөж байна.
7. Ард иргэдийн орлогын өсөлт тогтвортой байна.
