Орон нутгийн цагаар 06-р сарын 10-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Нижний Новгород хотод Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзав.
Ван И хэлэхдээ“Ерөнхийлөгч Путины саяхан Хятадад хийсэн айлчлал бүрэн амжилттай боллоо. Хоёр тал удирдагчдын стратегийн удирдамжийн дагуу хоёр орны дээд удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг ахиулах ёстой.Хятад,Оросын харилцааг хөгжүүлэх нь хоёр талын өөрсдийн үндсэн ашиг сонирхолд тулгуурлан хийсэн стратегийн сонголт бөгөөд энэ нь дэлхийн нийтлэг чиг хандлага, цаг үеийн чиг хандлагад нийцэж байгаа бөгөөд энэ нь гуравдагч этгээдэд саад учруулахгүй юм.Хятад улс Оростой хамтаар стратегийн төвлөрлөө хадгалж, хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглаж,гадаад эсэргүүцлийг даван туулж, хоёр орны харилцааны тогтвортой байдал, урт хугацааны хөгжлийг ахиулахад бэлэн байна.
Ван И:
-БРИКС бол хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааны чухал индэр юм.БРИКС-ийн өргөтгөсөн механизм нь илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоонд гол бөгөөд чухал үүрэг гүйцэтгэнэ.Хятад улс ОХУ-ын БРИКС-ийг даргалах ажлыг бүх талаар дэмжиж, Оростой хамт БРИКС-ийн стратегийн түншлэлийн харилцааг бататгаж,Дэлхийн өмнөд хэсгийн эв нэгдэл, хүч чадлыг ахиулж, олон талт үзлийг баримталж, хамтын хөгжлийг ахиулах талаар илүү хүчтэй дуу хоолойгоо хүргэж, ахиулахад бэлэн байна.
Лавров хэлэхдээ“Ерөнхийлөгч Путин Хятадад айлчлах үеэр хоёр орны төрийн тэргүүн Орос Хятадын харилцааны хөгжлийн чиг хандлагыг хамтдаа тодорхой болгож, стратегийн хамтын ажиллагааны шинэ үр дүнд хүрсэн.Хятад улстай хамтаар төрийн тэргүүнүүдийн тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, дээд давхаргын солилцоо болон олон салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Орос Хятадын соёлын жилийн арга хэмжээг хамтран зохион байгуулахад Орос улс бэлэн байна.НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зэрэг олон талт тавцанд Хятад улстай нягт хамтран ажиллаж,дипломат зохицуулалтаа бэхжүүлэхэд Оросын тал бэлэн байна.Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт санал нэгтэй улс орнуудын тоо байнга нэмэгдэж байгаа бөгөөд БРИКС-ийн гишүүн орнуудын хүрээ өргөжиж байгаа нь энэхүү эерэг хандлагыг харуулж байна.БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хамтын ажиллагааны дараагийн үе шатыг гүнзгийрүүлэн ярилцаж, Казань дахь дээд хэмжээний уулзалтад улс төрийн бэлтгэл хийхийг бид тэсэн ядан хүлээж байна.
Хоёр тал цаашлаад олон улсын болон бүс нутгийн өнөөгийн байдал, Украины хямралын талаар санал солилцов.
