Нөгөөдөр буюу 5 дугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Луут завины баяр тохиох учир Хятад, Монголын хилийн боомтууд амарна.
Ингэхэд Луут завины баяр гэж юу вэ?
Жил бүрийн билгийн тооллын 5 дугаар сарын 5-ны өдөр Хятадын Луут завины баяр тохиодог юм. Олонх айлууд навчинд будаа боож иддэг ба зарим газарт луут завь уралдуулах үйл ажиллагаа зохиодог байна.

Үүнээс гадна олон газар өөр өөрийн гэсэн зан заншилтай. Жишээ нь зарим нутагт эртлэн босож ууланд авиран, нар гарахаас өмнө морин агь түүж, гэрийнхээ үүдэнд өлгөдөг. Умард нутгийн зарим газарт тахианы өндөг иддэг бол өмнөд нутгийн зарим газарт алтан хөхүүрт архи уудаг. Энэ бүхэн зун цаг ирэхээс өмнө өвчин эмгэгийг арилгаж, эрүүл саруул аз жаргалтай байхыг бэлэгшээдэг учиртай юм.


