Байгаль дэлхийгээ хамгаалах ухамсрыг хүүхэд багачуудад ойлгуулна
2019-04-22 16:51
Байгаль дэлхийгээ хамгаалах ухамсрыг хүүхэд багачуудад ойлгуулна .
Өнөөдөр дэлхийн бөмбөрцгийн өдөр тохиож байгаа билээ. Хятад улсын Шаньдүн мужийн Заожуан хотын Бүтээн байгуулалтын замын бага сургуулийнхан “Үзэсгэлэнт дэлхийгээ нандигнаж, байгалийн нөөц баялгийг хамгаалах” гол сэдэвт үйл ажиллагаа зохион байгуулав.

Бага балчраасаа эх дэлхийгээ хайрлах, хамгаалах үзэл ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой тус сургууль “Зүрх сэтгэлээрээ байгаль дэлхийдээ хандах”, “Эрдэнэс хайх” зэрэг хөгжилтэй тоглоомуудыг зохиож, сурагчдыг биечлэн оролцуулсан байна.
Энэ оны дэлхийн бөмбөрцгийн өдөр нь “Үзэсгэлэнт дэлхийгээ нандигнаж, байгалийн нөөц баялгийг хамгаалах” хэмээх сурталчилгааны гол сэдэвтэй аж.
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
