
Хятад улсын Ангараг гарагийг тандагч анхны аппарат энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ангараг гараг дээр амжилттай газардсан юм. "Жүрүн" тандагч аппарат нь газардсан цагаасаа 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Ангараг гарагийн гадаргуу дээр 90 хоногийн турш (ойролцоогоор дэлхийн 92 өдөр) ажиллаж, нийт 889 метр замыг туулан, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний тандалт хийж, нийт 10GB орчим мэдээллийг цуглуулан, тогтсон тандалт даалгавраа амжилттай биелүүлсэн юм.

Одоогийн байдлаар "Жүрүн" тандагч аппаратын нөхцөл байдал сайн, аялал тогтвортой, эрчим хүч хангалттай байгаа бөгөөд үргэлжлэн даалгавраа гүйцэтгэхээр Утопын талын өмнөд хэсэг дэх эртний тэнгис, хуурай газрын уулзвар руу аялж байна.

