Хятад ШХАБ-ын дижитал эдийн засгийн үйлдвэрлэлийн форум, 2021 оны Хятадын олон улсын ухаалаг үйлдвэрлэлийн үзэсгэлэн яармаг 08-р сарын 23-нд нээгдлээ. “Дижитал эдийн засгийг хөгжүүлэн, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжинэ” сэдвийн хүрээнд болж буй уг форум нь нээлтийн ёслол, үндсэн форум, хамтын ажиллагааны төсөлд гарын үсэг зурах ёслол, салбар форум, сэдэвчилсэн үзэсгэлэн зэрэг олон агуулгаас бүрдэнэ.
Эх сурвалжид мэдээлснээр энэхүү ШХАБ-ын дижитал эдийн засгийн форумын үзэсгэлэнд ШХАБ-ын 18 орон бүгд оролцоно. Үзэсгэлэнгийн танхим нь ойролцоогоор 10 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд 5G, шинэ үеийн мэдээллийн технологийн техникийг ашиглан сурталчилгааны видео, бодит зүйлийн үзэсгэлэн зэрэг хэлбэрт уялдуулан, улс орнуудын тухай танилцуулга, дижитал технологи, эдийн засгийн үйлдвэрлэл ба соёлын аялал жуулчлалын онцлогийг бүрэн дүүрэн харуулах болно.
