solongonews
Хятад энэ онд эерэг өсөлттэй цорын ганц томоохон эдийн засгийн цогц болох төлөвтэй байна
2020-11-11 22:22
Хятад энэ онд эерэг өсөлттэй цорын ганц томоохон эдийн засгийн цогц болох төлөвтэй байна.

Хятадын Гаалийн Ерөнхий газраас Хятадын гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 10-р сард 415.92 тэрбум ам.долларт хүрч,  8.4 хувиар өссөн тухай саяхан мэдээлсэн юм. Үүний дотор экспорт 237.18 тэрбум ам.долларт хүрч, 11.4 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хятадын экспортын өсөлтийн чиг хандлага нь гадаадын хэвлэл мэдээллийн анхаарлыг татсан байна.

Францын Марсель мэдээллийн вэбсайтад, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогцын хувьд цар тахлыг хяналтандаа авснаас хойш эдийн засгийн сэргэлт үргэлжлүүлсээр байгаа бөгөөд 10 дугаар сард Хятадын экспортын өсөлтийн хурд сүүлийн 19 сарын дээд түвшинд хүрсэн гэж мэдээлэв.

Мөн 10 дугаар сард Хятадын экспорт өнгөрсөн оны мөн үеэс 11.4 хувиар өсч, шинжээчдийн таамаглаж байснаас давж, 9 дүгээр сард экспортын хэмжээ 9.9 хувиар өссөний дараа, улам бүр хурдацтай өсөв. Экспортын өсөлт нь 10 дугаар сард Хятадын худалдааны илүүдлийг 58.44 тэрбум ам.долларт хүргэсэн байна гэжээ.

Associated Press: Хятадын экспортын хэмжээ 10 дугаар сард хурдацтай өссөн. Энэ оны эхний 10 сард Хятадын экспорт 2.05 их наяд ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар нэмэгджээ. Энэ жил эдийн засгийн эерэг өсөлтийг хадгалж буй дэлхийн цорын ганц томоохон эдийн засаг цогц болох төлөвтэй байна гэж мэдээлжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл