“Арван хоёрдугаар таван жил”-д Өвөр Монгол нийт 54600 сая юанийн хөрөнгө оруулж, байгаль орчны бүтээн байгуулалтын таван том төсөл болон орон нутгийн чанартай ногооруулах зургаан том төслийг хэрэгжүүлж, ой шугуйн өөрчлөлт хөгжлийг эрчимтэй ахиулжээ.
Өвөр Монгол байгалийн ойн нөөц баялгийг хамгаалах, умардын гурван орны халхавч ойг бүтээн байгуулах, тариалахыг зогсоож өвс мод тарих зэрэг төслийг хэрэгжүүлэхийн хамт засмал замын хоёр хажуу, хот суурин, баг тосгон, уурхайн орон тойрог, Хатан голын хоёр хөвөө, Далан хар уулын өмнө бэл зэрэг гол газар нутгийн ойжуулалтын төслийг хэрэгжүүлж, жил бүрийн ойжуулалтын талбай нь 660 мянган га талбайг давж ой шугуйн талбай болон ургаа модны хадгалагдцын “хос нэмэгдэл”-ийг биелүүлэв.
Хөлөн нуур, Улаансухай, Даагын нуур зэрэг нуур бүрд нуга газрын хамгаалалтыг хэрэгжүүлэх төслийг нийтлэн хэрэгжүүлж, усны талбай, усны хадгалагдац болон усны чанар зэрэг тал дээр мэдэгдэм сайжирсан байна. Нуга газрыг хамгаалах, тариалахыг зогсоож нуга газрыг сэргээх зэрэг байгаль орчны бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлж, төгөлдөржсөн нуга газрын хяналт хэмжилт ба хамаарлын системийг байгуулан 25 хувийн нуга газрыг үр дүнтэй хамгаалалтын хэмжээнд оруулав.
Бээжин, Тяньжины эргэн ойр хавийн элс ба салхины эхийг засаж сайжруулах хоёр дахь удаагийн төсөл, элсэгжсэн газрыг битүүмжлэн хамгаалах зэрэг төслийг хэрэгжүүлж, бэлчээрлүүлэхийг зогсоож, бэлчээрийг сэргээх, тариалахыгзогсоон өвс мод тарих, байгаль орчин муудсан орны ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх зэрэг ерөнхий арга хэмжээ авч цөлжсөн ба элсэжсэн газрын “хос хасагдал”-ыг биелүүлсэн байна.
