АСЕАН-ий 32 дахь дээд уулзалт 04-р сарын 28-нд Сингапурт өндөрлөлөө. Сингапурын ерөнхий сайд Лее Сянь Лунг уулзалтын дараа хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Энэ удаагийн дээд уулзалт олон талаар баялаг амжилтад хүрлээ. Энэ нь АСЕАН-ий хөгжлийг шинэ хүчээр сэлбэсэн юм хэмээн онцолжээ.
Лее Сянь Лунг: Хурал гурван талаар чухал амжилтад хүрлээ.
Нэг. АСЕАН-ий орнуудын удирдагчид 27-нд итгэлтэй, инновац байгуулах АСЕАН-ий хэтийн төлөвийн тухай баримт бичгийг хамтдаа нийтэлсэн. Энэ баримт бичиг АСЕАН-ий хамтын ажиллагааны чухал зарчмыг дахин нотолж, АСЕАН-ий гишүүн орнуудын хамтын хүсэл мөрөөдлийг тодорхой тайлбарласан юм.
Хоёр. АСЕАН-ий ухаалаг хотын сүлжээ бий болгох.
Гурав. АСЕАН-ий удирдагчдын сүлжээний аюулгүй байдлын тухай мэдээллийн санг бий болгож чадсан хэмээн онцолжээ.
