Урьхан хавар саатаж уур амьсгал дулаарахыг дагаад хун галуу, улаан нугас, бор тогоруу зэрэг нүүдлийн шувууд нисэн ирж, номин долгио хаялсан усан дээгүүр “бүжиглэх” нь юутай сайхан. Хятадын Гирэн мужийн Байчэн хотын Жэньлай шяний намаг газарт хэсэг хүн намуухан ярилцах буюу аажим аажим алхан хааяа дурангаар харж байлаа. Эд Хятадын зэрлэг ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн Гирэн мужийн Жэньлай шянь дахь шувууг хамгаалах салбарын ажилчид юм. Өмнө зүгээс нүүдэллэн ирсэн олон мянган нүүдлийн шувууд хэдэн зуун метрийн зайд амьдардаг учраас эдгээр ажилчид шувуудад хангалттай хоол хүнс байгаа эсэх, хүний үйл ажиллагаа шувуудын амьдралд саад болох эсэх асуудалд анхаарал тавьдаг.
Тус хэсэг газар нутаг нь Хятадын нүүдлийн шувууд ирдэг гол бүс нутаг байж, хил дамнан ирэх шувууны тоо ч маш их. Дэлхийн ховордсон ан амьтан болох цагаан тогоруу нь жил бүр энд 100 гаруй хоног амьдардаг бол ойролцоогоор 4000 гаруй цагаан тогоруу ирдэг. Шувууг хамгаалах багийн дарга Пань Чэньюйний танилцуулснаар "Шувууг хамгаалах баг нь 2018 онд байгуулагдаж, жил бүр 1000 шахам хүн хавар намраар эргүүл хийж, хууль бус ан агнуурын хэрэгслийг хураан авах зэрэг сайн дурын үйлчилгээнд хамрагддаг. Одоогоор тэд гэмтэн шархадсан, ганцаардсан хэдэн зуун шувууг аварчээ.
