solongonews
166 кг-ыг өргөж нэг хөл дээрээ зогссон хүндийн өргөлтийн тамирчин Ли Фабин
2021-07-27 11:01
166 кг-ыг өргөж нэг хөл дээрээ зогссон хүндийн өргөлтийн тамирчин Ли Фабин

166 кг-ыг өргөж нэг хөл дээрээ зогсож байхыг харсан уу? 25-ны өдөр Токиогийн олимпын хүндийн өргөлтийн эрэгтэй 61 кг-ын жингийн тэмцээнд БНХАУ-ын тамирчин Ли Фабин энэхүү үйлдлийг биелүүлж, нийлбэр 313 кг-ыг өргөснөөр аваргалжээ.

Ли Фабин 1993 онд төрж, энэ жил анх удаагаа олимпын тэмцээнд оролцож байгаа болно.

2019 онд тэрээр Тайландад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд огцом өргөлтөөр 145 кг, түлхэлттэй өргөлтөөр 173 кг, нийлбэр 318 кг-г өргөж аварга болж, нийлбэр болон огцом өргөлтийн дэлхийн рекорд амжилтыг тогтоож байсан юм.

Ли Фабиний 166 кг-ыг өргөж нэг хөл дээрээ зогсож байсан үзэгдэл энэ олимпын гайхалтай мөч болсон байх. Ли Фабин энэ үйлдлээ буруу хөдөлгөөн гэж үзэж, их эрсдэлтэй тул олноороо буруу үйлдэл хийхгүй байхыг хүссэн байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл