
Монгол Улсын хүүхэлдэйн театрын жүжигчид Өвөр Монголын "Оршон" компанийн урилгаар энэ сарын 15-наас 16-нд Хөххот дахь Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн танхимд "Алтан залаат азарган тахиа", "Гэрэлт бяцхан цох нарыг аварсан нь" зэрэг жүжгээ толилуулахаар зэхэж байна.
Монгол Улсын хүүхэлдэйн театр 1948 оны 7 дугаар сарын 17-нд улсын хүүхдийн театр байгуулах тухай сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдсан түүхтэй.Тус хүүхдийн театр дэлхийн болон Монгол Улсын сонгодог бүтээлүүдийг найруулан тавьдгаараа хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.
Монголоор зохиогдож Монголоор тоглох хүүхдийн жүжиг Өвөр Монголд анх удаагаа тайзнаа тоглогдож байгаа юм. Дашрамд дурдахад МУСГЗ, яруу найрагч Ц.Хулан тус хүүхэлдэйн театрын захирлаар ажилладаг юм.





